“Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт-2015” болно
2015-04-20

Аж үйлдвэрийн яам, “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба, Замын-Үүд сумын ЗДТГ хамтран энэ сарын 25-нд “Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт-2015”-ыг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд зохион байгуулахаар болжээ. Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтаар "Замын-Үүд" чөлөөт бүсийн өнөөгийн байдлыг танилцуулах, хөрөнгө оруулалт татах, бүсийн хөгжлийн талаар зөвлөлдөх аж.

 

Чуулга уулзалтад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Барилга хот байгуулалтын сайд С.Цогтбаатар болон холбогдох албаны хүмүүс, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид оролцох юм байна. Ийнхүү “Замын-Үүд” чөлөөт бүсийн эхний ээлжийн дэд бүтэц, инженерийн шугам сүлжээг барьж байгуулах ажил хийгдсэнээр цаашид хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах, бизнесийн үйл ажиллагааг эхлүүлэх боломж бүрдэх юм байна.                                                                

 

Тус чуулга уулзалтад хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид оролцохыг хүсвэл Засгийн газрын XI  байр, “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны  1106 тоотод энэ сарын 15-23-ны өдрүүдэд бүртгүүлэх боломжтой гэнэ. Мөн (976-51) 330294, 264310 дугаарын утсуудаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой ажээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин