Улаанбаатар
“Бүсгүй мэлмий” гэрэл зургийн үзэсгэлэн болно
2015-4-20

Монголд гэрэл зургийн алба үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойд зориулан эмэгтэй гэрэл зурагчид хамтран “Бүсгүй мэлмий” үзэсгэлэнг үзэгчдийн хүртээл болгох гэж байна.

 

Тус үзэсгэлэнд нийт 13 уран бүтээлчийн бүтээл тавигдах бөгөөд дөрөвдүгээр сарын 23-ны 12.00 цагаас “Blue Moon” арт галерейд нээлтээ хийнэ. “Бүсгүй мэлмий” үзэсгэлэн дөрөвдүгээр 26-ныг дуустал үргэлжилнэ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин