Цагдан хорихоос аль болох татгалз
2015-04-21

УИХ-ын дарга З.Энхболд  Авлигатай тэмцэх газрын дэд дарга Ц.Нямдоржийг хүлээн авч уулзлаа.

 

УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын үеэр  Авлигатай тэмцэх газар сүүлийн үед иргэдийг шууд барьж хорих тохиолдлууд их гарч байна. Авлигатай тэмцэх газар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65, 67 дугаар зүйл ангиар буюу батлан даалт болон эд хөрөнгө барьцаалах зэрэг аргыг хэрэглэн гадуур байцаах аргыг хэрэглэхгүйгээр ихэнх тохиолдолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйл ангийг хэрэглэж байна.

 

Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65, 67 дугаар зүйл ангиар буюу батлан даалт болон эд хөрөнгө барьцаалах зэрэг аргыг хэрэглэн гадуур байцаах хууль эрхзүйн орчин байгааг сануулав.

 

Мөн Тахарын албаны тухай хууль шинээр батлагдсан бөгөөд хэргийн бодит байдлыг илрүүлэхэд саад болж буй тохиолдолд гэрч хохирогчийг хамгаалах, байцаагдаж буй этгээд бусдад нөлөөлөхөөс сэргийлэх, оргон зайлсан тохиолдолд тухайн этгээдийг эрэн сурвалжлах үндсэн чиг үүргийг хариуцан ажиллаж байна. Иймээс Авлигатай тэмцэх газар цаашид шинээр батлагдсан хууль эрхзүйн орчныг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, бусдыг шууд барьж хорьдог бурангуй аргаас татгалзаж, бусад хуулийн шинэ боломжуудыг хэрэглэхийг анхааруулсан тухай УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
з:
1 сая төрөг -с болж 5 хүн 1,6 сар шоронд сууж , ажилгүй болж , байраа хураалгаж цагаан захтаны хэргээр ял эдлэж байна даа Шоронд багтахгүй
2015-04-21
irgen:
medleg mergejliin kj ni khemjee khurekhgui uchir tegekhees yakhav dee
2015-04-21
Зочин:
Өөрсдөө өөрсдийгөө хэмэлж байх нь хэнд хамаатай юм. Хүн л хөөрхий. АӨлбан тушаал, эрх мэдлийн дайн цаашид нэмэгдэх нь тодорхой
2015-04-21
zochin:
amar ym bolohne idej uugaadl chuluutei yavj bh estoi ym bhda
2015-04-21
Зочин:
tsagdan horih yavdal herees hetersen. hereg huleelgedeg arga ni uym bish uu
2015-04-21
Сонссон ч сонсоогүй юм шиг байгаа байх даа:
Ёстой сонссон ч сонсоогүй юм шиг л байгаа байх даа. Цагдан хориод байгаа гол шалтгаан бол хүнийг сэтгэл санаа эрүүл мэндээр нь дарамталж байгаагийн илрэл шүү дээ. Хүнийг дарамталж байж л хэрэг илрүүлдэг хэлмэгдүүлэлтийн үеэсээ салах хэрэгтэй.
2015-04-21