Эхний золиос нь М.Энхсайхан уу
2015-04-21

Ойрол­­цоогоор таамаг­­ласан нөөц нь 6,4 тэрбум тонн, vvнээс коксжих нvvрсний нөөц нь 1,8 сая тонн хэмээгдсэн Тавантолгойн нvvрсний бvлэг ордод хөрөнгө оруулагчаар тодорсон “Шинхуа энержи”, “Сумитомо”, “Энержи ресурс” компаниудын тvншлэлтэй Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн хэлэлцээр хийсэн Монгол Улсын сайд М.Энхсайханы байдал базаахгvй болоод явчихлаа. М.Энхсайхан сайд анхнаасаа л “Тэрбум ам. доллараас илvv хөрөнгө оруулалт шаардсан төслийг мега төсөл гэж дэлхий нийтээр нэрлэж байгаа. Mега төслийн гол онцлог нь улстөр, эдийн засгийн бvлэглэлvvд өөрсдийн ашиг сонирхлоо тулган хvлээлгэх байдлаар хөндлөнгөөс оролцвол маш амархан хагаран унадаг” гэдгийг ам нээх болгондоо сануулсаар байсан.

 

Тvvний тайлбарлаж байснаар мега төсөл амжилттай болбол баялаг нэмэгдэж, амжилтгvй болбол тухайн улс орны баялаг устан алга болж, ноцтой хохирол хvлээдэг нь нэгэнт тодорхой болоод байгаа. Товчхондоо асар өндөр vнээр босдог мега төсөл нь баялгийг бvтээгч хэрнээ цаад талдаа баялгийг устгагч байдаг юм байна. Нөгөөтэйгvvр М.Энхсайхан сайдын тайлбарласан “Тавантолгой төсөлд монголчууд нэг ч төгрөг зарахгvй. Төсөл ажиллаж эхэлсэн цагаас Монгол Улс vр шимийг нь шууд хvртэнэ. 200 сая ам. долларын урдчилгаагаанаас гадна төсөл бvрэн хvчин чадлаараа ажиллавал жил бvр татвар, төлбөр, хураамжаар 340 тэрбум төгрөг төсөвт орж ирнэ. Төмөр зам гэж овоолсон шороондоо 280 сая ам. доллар авна. Тавантолгой жил бvр манайд наад зах нь 700 сая ам. долларын зардал гаргана. 500-600 аж ахуйн нэгжvvд туслан гvйцэтгэгч болно. 12 мянга хvртэл ажлын байр бий болно. Тавантолгой төсөл дэлхийн хэмжээний төсөл болно” гэсэн нь ажил хэрэг болоход томоохон саадтай тулгарчих шиг боллоо.

 

Засгийн газрын хуралдаанаар шийдсэн Тавантолгойн төслийг УИХ-д өргөн барих асуудал хойшлогдсоор байгаа нь ингэж хардах vндэслэл болж байгаа бөгөөд тvvний зөгнөж байсанчлан “Мега төсөл хагарахдаа амархан байдаг”-ийг Монголчуудад vзvvлж ч магадгvй нөхцөл vvсчихэв бололтой. Одоогоор дэлхий нийтэд мэдэгдэж байгаа нь аварга том мега төслvvд санхvvгийн капиталыг устгаж сvйрvvлсэн нь илvvтэй байгаа юм байна. Хамгийн сvvлийн vеийн судалгаагаар дэлхийн 800 мега төслийн гуравны нэг нь амжилтад хvрч, гуравны хоёр нь нурж унасан гэж байгаа. Ийм л нэг эрсдэлтэй, тэгэхдээ нэг өндийгөөд ирвэл Монгол Улсыг сэвхийтэл нь өргөөд босоод ирж ч магадгvй Тавантолгой гэгч мега төслийг бид бvхэн амьсгаа даран харж суугаа. М.Энхсайхан сайд 30 жилийн хугацаанд шууд болон шууд бус утгаар Монгол Улсад 94 тэрбум ам. долларын ашиг орж ирэх тухай ч ам алдсан.

 

Байдал ийм л тодорхойгvй, эгзэгтэй vед УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөх А.Гансvх “Тавантолгойд Монголчуудад маш их хохиролтой гэрээ байгуулах гэж байна” гээд М.Энхсайхан сайдыг телевизийн халз мэтгэлцээнд дуудчихсан. Гэтэл цагтаа Монгол Улсын Засгийн газрыг гайгvй амжилттай удирдаж, АН-ын лидерvvдийн нэг явсан М.Энхсайхан сайд “Улстөрийн тавцанд “загвар vзvvлэх” гэсэн, хэн нэгний хvvхэлдэйтэй мэтгэлцдэг нь би биш” гээд тас хөндлөн зөрөөд суучихлаа. Хуучнаар МАХН өнөөдрийн МАН хэзээнээсээ сонгуулийн өмнө популизм хийж, vл гvйцэлдэх утопи амлалт өгсөөр ирсний балгийг өнөөдөр улсаараа vvрч яваа. 2008 оны сонгуулийн өмнө “Иргэн бvрт 1.5 сая төгрөг олгоно” хэмээн батламж тараагаад баахан бужигнуулсан. Тvvний хор уршиг өнөөдөр ч бvрэн гvйцэд арилаагvй л байгаа. Өрсөлдөгчөөсөө дутахгvй гэсэндээ АН-ынхан ч зvгээр суухгvй “Эх орны хишиг” нэрээр сая төгрөгийн хувьцаа олгохоор амлачихсан. Нэгэнт ард тvмэндээ амлачихсан болохоор эхний хоёр жил 50-70 мянгаар нь цувуулж өгч vзээд бvр сvvлдээ vнэнд гvйцэгдэж сар сард нь нэг юм олгохчоон болж хөглөсөн тvvхийг мартсан хvн байхгvй.

 

Тун удалгvй бэлэн мөнгө тараах чадваргvй болж иргэн бvрт Тавантолгойгоос 536 ширхэг хувьцаа олгох юм болж, иргэн бvрийн дансанд хийнэ ч гэл vv, юутай ч брокер диллерийн компанид данс нээлгэхийг сурталчилж баахан пижигнvvлсэн. Эцэстээ “Ичсэн хvн хvн ална” гэгчээр Оюутолгой, “Чалко” гээд мөнгө зээлж болмоор наашаа харсан болгоноос бадар барьж, амлалтаа биелvvлэхээр тараагаад цацчихсан өрөө өнөөдөр ч төлж чадаагvй л сууцгааж байгаа. Монголын улстөрчид, улстөрийн намууд өнгөрсөн хугацаанд иймэрхvv л популизм хийцгээж ирсэн. Тэрхvv амлалт, сонгууль угтсан популизм нь арай нэг намжмар аядаж байсан чинь М.Энхсайхан сайдын байнга анхааруулсаар байгаа Тавантолгой төсөл рvv чулуу шидэж хагалахаар шийдсэн бололтой. Vнэндээ Таван­­толгойн хөрөнгө оруулагчдад Монгол Улсын Засгийн газар тун хатуухан болзол тавьсан юм билээ.

 

Тэдгээр нь “Хөрөнгө оруулалтаа хий, 2.5 жилийн хугацаанд 30 сая тонн нvvрс боловсруулах хvчин чадалтай баяжуулах vйлдвэр байгуул, 270 км төмөр зам тавь, “Эрдэнэс Тавантолгой”-н “Чалко”-д төлөх ёстой 110 сая орчим ам. долларын өр зээлийг төлж барагдуул” гэсэн маш хатуу шаардлагууд байж. Хэзээ ч хагарчихаж болзошгvй тун эмзэг хэрнээ дэлхийн хэмжээний Тавантолгойн мега төслийн гэрээ дөнгөж vзэгнээс гарч Засгийн газарт ирэнгvvт нь хууль тогтоох дээд байгууллага, УИХ “vгvй” гээд суучихсан. УИХ-ын дарын зөвлөх А.Гансvх Англи болон АНУ-ын хамтарсан “Hogan Lovells” Олон улсын хуулийн фирмийг өнгөрсөн гуравдугаар сарын есний өдөр Хонг Конгийн арбитрын шvvх дээр ялж хөөрхөн шуугиулсан нь vнэн.

 

Гэхдээ энэ удаа Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний 30 жил vйлчлэх хугацааг 70 жил гэж ташаа ойлгон УИХ-ын даргад “зөвлөсөн” шигээ М.Энхсайхан сайдын ахалсан Тавантолгойн төслийн гэрээг “ташаа ойлгоогvй” байгаасай гэж найднам. Мөн зөвхөн Монгол залуу­­чуудынхаа сур­­сан, мэдсэн эрдэм дээр тул­­гуурлан Таван­­толгойн хөрөнгө оруулагчдын өмнө 350 асуулт жагсаагаад харил­­цан ойл­­­­голцож, тохиролц­­сон асуудлуудын хэдийг нь А.Гансvх зөвлөх “их мэдэж” М.Энхсайхан сайдыг буруутгаад байгааг ч УИХ дээр нэг бvрчлэн ярилцах учиртай. Гэхдээ тэр нь М.Энхсайхан сайдыг золиослоход чиглэгдэх ёсгvй.

 

Эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Эх орныхоо баялгыг гадаадын шунхай хулгайч нарт найр тавин өгч байгаа хужаа Энхсайхан ямар юмандаа хэлмэгддэг юм. Ард түмэндээ үнэн мөнийг нь мэдээлж байгаа Гансүх ийг дэмжиж бн.одоо үтэр түргэн ашиглахгүй бол өнгөрлөө гэж ард түмнийг хуурч байгаад оюу толгой шиг болгох гэж байна. Яаралгүй монголдоо ашигтай гэрээ хийх хэрэгтэйш дээ.
2015-04-22
Зарлиг:
Их мэдэгч ЭНХСАЙХНЫГ эрлэг. Номун хаанд егч хосыг нь урт авахуул! Умхий унэрийг нь. Еерт нь унэрлуул Тэгээд. Царай нь хятад байна уу монгол байна уу харагтий!
2015-04-22
Зочин:
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2015-04-21
Зочин:
Цэцэн мэргэн товч сургаалууд эртнийх тусмаа ашиг тустай. Хэрэв зээ эдгээр үгс хүмүүст худал санагдсан бол, ийм урт удаан хугацааны турш зуунаас зуунд дамжин яригдсаар ирэхгүй л байх сан. Квинтиллиан
2015-04-21
Зочин:
Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-50 -ийг эзэмшинэ” өөрөөр хэлвэл “төр өөрөө өөрийнхөө өмчид 34-50 -ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 ашигладаг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид уулын үйлдвэрт буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж уулын үйлдвэр, уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг. Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм
2015-04-21
Зочин:
Бүх муу юмны үндэс-шунал. Жефри Чосер
2015-04-21
Зочин:
Хүний хамгийн ариун мэдрэмжүүд болох эх орон, элгэн садан, сайн сайхан, цэвэр ариуныг хайрлах хайрыг сувьдаг шунахай зан үгүй хийчихдэг. Саллюстий
2015-04-21
Зочин:
Шийтгэхгүй орхих нь гэмт хэргийг гааруулах шалгарсан арга. Цицерон
2015-04-21
Зочин:
Хулгай хийх боломж л хулгайчийг төрүүлдэг. Фрэнсис Бекон
2015-04-21
Зочин:
Дарангуйлал бол зуршил юм. Тэр хөгжсөөр өвчин болон хувирдаг зуршил. Хамгийн сайн хүн ч энэхүү зуршилдаа хөтлөгдөөд адгуусны хэмжээнд очтлоо бүдүүлэг мунхаг болдог. Хүнийг цус, эрх мэдэл хоёр мансууруулж, яваандаа ухаан мэдэрхүйд нь хамгийн хэвийн бус зүйлс л амттай санагдахад хүргэнэ. Дарангуйлалын зуршилд автсан хүн хичнээн гэмшивч, эргээд хүн чанараа олж авах бараг боломжгүй. Яг үүн шиг бусармаг явдлыг үл тоомсорлогч нийгэм мөн өөрөөсөө халдвар авч замаа алддаг. Федор Достоевский
2015-04-21
Зочин:
Эх орноо хайрлах сэтгэлд их багын хэмжээ гэж үгүй. Түүний төлөө бүхнийг хийгээгүй бол, юу ч хийгээгүй гэсэн үг. Байгаа бүхнээ түүнд зориулаагүй бол, бүхнийг түүнээс харамласан гэсэн үг. Людвиг Берне
2015-04-21
Зочин:
Далайн тэртээд чи зөвхөн өөр тэнгэрийг л олно, сэтгэл зүрхийг олохгүй. Хораций
2015-04-21
Зочин:
Эх орноосоо нүүр буруулдаг хүмүүс хүн чанараасаа яг л тийн нүүр буруулдаг. Ярослав Галин
2015-04-21
Зочин:
Ухаан солиотой хүнд илд бариулах Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. Пифагор
2015-04-21
Зочин:
С.Баярын юунд гайхав. Ийм авилгалч нийгмийг Ардчилсан нам байгуулсан шүү дээ. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан шүү дээ. Энэ нам байгаа цагт Монгол улс хэзээ ч хөгжихгүй, магадгүй тусгаар тогтнолоо ч алдаж магадгүй. Төсөл, тендер шалгаруулахад шийдвэр гаргадаг бүх хүмүүс бүгд л их, бага хэмжээний авилгал авдаг гэж нийтээр ярьдаг шүү дээ. Оюутолгой, Таван толгойн төслууд бол хэдэн арван их наядаар яригдах олон улсын хэмжээний мегатөслүүд. Эдгээр хэдэн арван их наядаар яригдах олон улсын хэмжээний Оюутолгойн мегатөсөлд эцсийн шийдвэр гаргасан С.Баяр харин гайгүй бага авилгал авсан юм биш үү?
2015-04-21
Зочин:
Бусармаг явдлыг хараад дуугүй байна гэдэг бол та түүнд оролцож байна гэсэн үг. Жан Жак Руссо
2015-04-21
Зочин:
Өөдгүй новшнууд, дарлан мөлжигч, дарангуйлагч, дээрэмчин тонуулчдын засаглалд үнэн хэзээд аюултай. Үнэнийг яагаад хааж боогдуулаад байгаагийн учир ердөө л энэ юм шүү дээ. Южин Дебс
2015-04-21
Зочин:
Төр засаг л хүнийг хүмүүжүүлдэг. Сайн төр сайхан хүмүүсийг, бурангуй засаг өөдгүй муу хүмүүсийг буй болгодог. Сократ
2015-04-21
Зочин:
Засаг төр хүмүүсийг сүйтгэдэггүй, Харин тэнэгүүд засгийн эрхэнд гарчихаараа түүний нэрийг баллаж орхидог. Бернард Шоу
2015-04-21
Зочин:
Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бүхий л үндсэн хуулийн суурь болдог гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт. Түүнийг үгүй хийчихвэл бүх байгууламж нурна. Үндсэн хуулийн доторхи хамгийн үнэ цэнэтэй зүйл бол суурь нь. Нэгэнт суурь эвдэгдсэн тохиолдолд бусдыг нь хамгаалах шаардлагагүй. Фукс
2015-04-21
Зочин:
Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. Жек Андерсон
2015-04-21
Зочин:
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. П.Ж.Рурке
2015-04-21
Зочин:
Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. Жан Жак Руси
2015-04-21
Зочин:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
2015-04-21
Зочин:
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.
2015-04-21
иргэн:
Эдийн засгийн алуурчдын зохиосон Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөөгүй цагт Тавантолгойн төсөл Оюутолгойн төслийн араас орж монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
2015-04-21
Зочин:
Хэн д ч хэрэггүй шороо болгохгүйгээр эртхэн хөдөлгөж амьд байх хугацаандаа хөгжилийг хармаар байна. Олон жилээр гох дэгээ болж өөрсдийн бизнес ээ цэцэглүүлсэн Женко мэтийн фракц монголоос зайлаасай. Хорчин хорондоо үмхийрч зальжин маск ил гарч баригдаасай.
2015-04-21
энх-амгалан:
энэ чинь муу ч сайн ч монгол улсын ерөнхий сайд эдийн засагч хүн ш дээ Гансүх фэнгшү Ганбаатар бие даагч нар гээд баахан популистууд зайлаасай ямар ч нэгдсэн бодлого байхгүй таалагдаж дахин сонгодохын тулд монголын эдийн засаг ард түмнийг алж байна даа
2015-04-21
YOQIN:
ТТ бол ОТын загвар үнээн тэхээр загварыг загвар ѳмсѳгч л ѳмсѳх ёстой л доо
2015-04-21
зочин:
Энэ Энболд Баттулга 2 -н гарт бүхэл бүтэн улс орноор маань тоглох юм.Үүнийг эсэргүүцдэг хоёд алга. өрөвдмөөр юм аа.....
2015-04-21
болд:
пизда энхболдоо наад хар шороог чинь хэн авах юм бэ
2015-04-21
Зочин:
З. Энхболдын АН-ыг ирэх жилийн сонгуулиар толгойгоор нь газар хатгуулъя8 ард b!!
2015-04-21
124578963:
Энэ төрд ЭЗЭН бөйна уу .Дурын нэг хуульч нэртэй загвар өмсөгч гарч ирээд л Улс төрч олигорахуудын гар хөл болоод л Ард түмний толгойг угаагаад л эсвэл, тэдний худлаа үнэн ТЗ барина гэж идсэн 750 сая долларыг далдлах гээд л хэдэн сэтгүүлч ашиглаад л Төрийг Ард түмнийг шантаачлах юмаа
2015-04-21
зочин:
Буруу юм байвал засч залруулаад, нөгөө талтай дахин ярьж тохироод л батална биз дээ, улсын эрх ашигт харшилсан нөхцөл шаардлага тавьж байгаа бол татгалзах эрх нь бидэнд байгаа. Засгийн газар хэлэлцээд дэмжсэн юм бол яагаад УИХ-д өгөхгүй байгаа юм бэ. Улс төрчдийн олз хайсан шуналаас болж Монголын баялаг үнэгүйдэж, хөрөнгө оруулагчдын итгэл хөсөрдөж, ард олон ядуу зүдүү амьдрах ёсгүйсэн.
2015-04-21
irgen:
Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгчээр энэ Гансүх гэж нөхөр юугаа мэдэж М.Энхсайхантай мөчөөрхөнө вэ. Хэний даалгавраар гөлөг царайлна вэ. Төрд гай болсон энэ мэт бууны нохойг даруй зайлуулбал таарна
2015-04-21
Ирмүүн:
Их гай тариагүй дээр нь наадхаа зайлуул
2015-04-21
Зочин:
та нарын арчаатай зан чинь хаана байна ??? дэлхий даяар тэнэг мулгуугаа гайхуулж байж ...
2015-04-21
Зочин:
Гансүх жинхэнэ хутгуур, дарамтлагч, популист шүү дээ. одоо сонгууль дөхөж байгаа учраас өөрийгөө рекламдаж байгаан. Баабарын хэлдэг яг үнэн шүү, Гансүхийн талаар ганц үнэн тодорхойлолт хэлсэн хүн шүү. Өөрийгөө аягүй том хуульч гээд бодчихсон, улаан луйварчин.
2015-04-21
Зочин:
сэтгэл байсан бол өдийд бид нар арай өөр амьдарч байх байсан байхөө
2015-04-21
Зочин:
сэтгэл байсан бол өдийд бид нар арай өөр амьдарч байх байсан байхөө
2015-04-21
зочин:
Уг нь монголын компаниуд нүүрс ухаж чадна шүү дээ. Шаардлагатай бол гадныханыг хамтарсан консорциум болгоод оруулна биз. Аль болохоор монголын компаниудыг оруулах хэрэгтэй. Чи, би, чиний , миний эрх ашиг гэсэн өчүүхэн шунал, атгаг бодлоо хаяач ээ. Хэн ч байлаа гэсэн монгол компани л оролцож байвал болоо биш үү. ичиж амьдраас улстөрчид өө? Ингэсээр байтал цаана чинь тоглох зай, цаг хугацаа үгүй боллоо. улс эх орон минь өвдөг шороодлоо. Дэлхий даяараа хямарч нөхцөл байдал базаахгүй боллоо.
2015-04-21
зочин:
ЭНхсайханы яриад байгаа нь үнэн ш дээ. Манай улс төрчид эдийн засаг, санхүүгийн наад захын мэдлэггүй байж популизм хийхээс цаашгүй арчаагүй хүмүүс юмаа. Үнэхээр хөгийн. Ийм байдлаар Монгол улс мөдхөн сүйрэх юм байна л даа. ТТ-н хөрөнгө оруулагсдыг хөөгөөд явуулбал дараа нь монголыг цусаар уйлаад гуйсан ч тоож харах хөрөнгө оруулагч олдохгүй . Нүүрсээ зараад хэрэгтэй мөнгөө ол л доо. ийм хатуу нөхцөлийг зөвшөөрөөд ороод ирж байгаа юм чинь бид урт хугацааны баталгаа гаргаж өгөх ёстой. Биржид бүртгэлтэй компанийн хувьд дагаж мөрдөх санхүүгийн , мэдээллийн дүрэм журам, цаг хугацаа гэж бий. Асуудлаа камерийн өмнө биш ширээний ард суугаад ойлголцох хэрэгтэй. Ер нь энэ дээд хүмүүст Монголоо гэсэн сэтгэл байна уу????
2015-04-21
Зочин:
сэтгэл байсан бол өдийд бид нар арай өөр амьдарч байх байсан байхөө
Зочин:
сэтгэл байсан бол өдийд бид нар арай өөр амьдарч байх байсан байхөө
зочин:
т толгой бол о толгойн загвар та нарын өнөө маргаашаа бодсон арчаагүй зангаас чинь болж улс орон хөгжихгүй харийнхан баялгаа зүгээр өгсөөр бгаад монгол 21оноос өмнө хятадын түүхий эдийн бааз түшиц газар болчих гээд бна гэрээний 3 ,7 хэд хэдэн заалт ноцтой ноотой юм блээ
2015-04-21
YOQIN:
ТТ бол ОТын загвар үнээн тэхээр загварыг загвар ѳмсѳгч л ѳмсѳх ёстой л доо
Зочин:
та нарын арчаатай зан чинь хаана байна ??? дэлхий даяар тэнэг мулгуугаа гайхуулж байж ...
dartsag:
zugeer l undesnii kompanuudiin konsertsium baiguulaad oorsdoo uhaj boldoggui l um baihdaa,buh tom ,tolgoi kompanuudaa negtgeed zutgevel,nuurs uhah,ugaah zeregiin umiig chadah bailguidee bid..
2015-04-21
Aaa:
Ene gansyh gej turiin hutguur bna uu ahiuhan ugaadas doloodog stuubur yyer n
2015-04-21
Baagii:
Tavantolgoig zugeer yavuulaach ee. OT-g ulstorchid yasniig bid martaagui bgaa shuu. Uhaantai bolj haragdah gesen heden durakaas bolj ulsiinhaa hogjliig uhraahgui l yumsan daa. Hezeeneesee zovhi ni oodoo ard tumen heden ih medegchees dor bna gej bhgui l bailtai. Ulsaaraa togloh erhiig ni bid ogchihson bolohoor ted arai davarch bna. Daraagiin songuuli oirhon bgaa shuu populistuud aa
2015-04-21
unen:
ene Gansuh gej gulgiig zailuulaachee
2015-04-21
Зочин:
Гансүх жинхэнэ хутгуур, дарамтлагч, популист шүү дээ. одоо сонгууль дөхөж байгаа учраас өөрийгөө рекламдаж байгаан. Баабарын хэлдэг яг үнэн шүү, Гансүхийн талаар ганц үнэн тодорхойлолт хэлсэн хүн шүү. Өөрийгөө аягүй том хуульч гээд бодчихсон, улаан луйварчин.