М.Нандинцэцэг тэмцээнээ амжилттай эхлүүллээ
2015-04-21

Манай улсын боксын үндэсний шигшээ багийн тамирчид Индонез улсын Палембанг хотноо "Ерөнхийлөгчийн цом" А зэрэглэлийн олон улсын тэмцээнд оролцож байгаа билээ.

 

Өчигдөр  ОУХМ М.Нандинцэцэг тамирчдын салхийг хагалж, Дэлхийн аваргийн хүрэл медальт Японы тамирчинтай тулалджээ. Тэрбээр өрсөлдөгчөө  4 раунд илүүлхэн ялж тэмцээнийг амжилттай эхлүүлсэн байна.

 

Энэхүү тэмцээнд эмэгтэйчүүдийн 51 кг-д ОУХМ М Нандинцэцэг, 60 кг-д ОУХМ О.Сувдэрдэнэ нар тулалдана. Харин  эрэгтэйчүүдийн 49 кг-ын жинд ОУХМ Г.Ганэрдэнэ, 52 кг-д СМ.М Гандулам, 56 кг-д СМ.Э.Цэндбаатар, 60 кг-ын жинд ОУХМ Д.Отгондалай, 64 кг-д ОУХМ Б.Чинзориг, 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат, 75 кг-ын жинд ОУХМ Ж.Отгонжаргал нар тулалдах юм.

 

Багийн дасгалжуулагчаар шигшээ багийн ахлах дасгалжуулагч ОУХМ Д.Батсүрэн, дасгалжуулагч ОУХМ Б.Энхтайван нар оролцож байгаа бол AIBA шүүгч ОУХМ.Ц.Цогтгэрэл, АУА эмч О.Цэрэнжав нар ажиллаж байна. Тэмцээн энэ сарын 25-нийг хүртэл үргэлжилнэ.


Тамирчдадаа амжилт хүсье.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин