Онгоцны ослоор долоон хүн амиа алджээ
2015-04-21

Домникан улсын Пунта Кана улсын онгоц буудлын ойролцоо “Piper PA-32” онгоц мод мөргөж осолдсон тухай “www. sky.com” мэдээллээ. Тус онгоцонд ахмадаас гадна зургаан зорчигч зорчиж явсан хэмээн албаныхан мэдэгджээ. Харамсалтай нь ослоор бүх хүн амиа алдсан байна. Жуулчдыг тээвэрлэх зориулалтай тус онгоц ямар шалтгаанаар осоллсон нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

 

Осол гарахаас өмнө ахмад төв станцдаа “Хэвийн байна. Тун удахгүй газардлаа” гэж мэдэгджээ. Ослын газар ажиллаж буй албаныхан зорчигчдыг таних ажиллагааг эхлүүлсэн бөгөөд онгоцны хар хайрцагны бичлэгийг тайлж эхэлсэн байна.

 

Онгоцонд зорчиж явсан зургаан зорчигчийн нэг согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Согтуу зорчигч ахмадад саад учруулж, улмаар онгоц осолдсон байх магадлалтай хэмээн шинжээчид таамаглаж буй юм. “Гэхдээ энэ бол таамаг” хэмээн хэвлэлийнхэнд мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
um ma ni bad mi hum
2015-04-21