Хатан хаан 89 нас хүрлээ
2015-04-21

Их Британийн хатан хаан II Элизабет өнөөдөр 89 хүрч байна. Тэрбээр хаан ширээнд залраад 63 жил болж байгаа юм. Элизабет хамгийн удаан хаан ширээнд суусан, анхны эмэгтэй удирдагч билээ. Хатан хаан төрсөн өдрөөрөө уламжлал болгон Лондонгийн төв эмнэлэг болон асрамжийн газраар айлчилдаг билээ. Тэрбээр энэ жил ч гэсэн дээрх уламжлалаа дагаж, гэр бүлийнхэнтэйгээ оройн зоог барьж, нөхөр Филиппийн хамтаар мориор зугаалахаар болсон гэж “www.telegraph.co.uk” мэдээллээ.

 

Угсаа залгамжлах ханхүү Чарльз ээжийнхээ төрсөн өдрөөр Букингемийн ордонд байрлах кино теарт ээжийнхээ баримтат киног үздэг билээ. Хатан хаан өнгөрсөн зул сарын баяраар хүүдээ хаан ширээгээ шилжүүлж өгнө хэмээн хэвлэлүүд мэдээлж байв. АНУ-ын Тэргүүн хатагтай Мишель Обама твиттертээ “Цог жавхлант хатан хаан II Элизабетэд төрсөн өдрийн мэнд хүргье” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
үхдэгүй ээ.мөн ч яс сайтай чавка юм даа.тэр нэг муу хөлдүү царайтай чарльз гээд хүү нь өвгөн болтлоо хүлээгээд хаан болж чадахгүй аягүй бол энэ эмгэнээс түрүүлээд чад хийх байх даа.
2015-04-21