”Тэмүүжин Өрлөг”-ийн сурагчид Ялалтын парадад уригджээ

Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан Ялалтын парад ОХУ-ын Ангарск хотод болно. Энэ парадад "Тэмүүжин Өрлөг" сургуулийн 49 сурагч оролцож, сүрт жагсаалыг гайхуулах гэнэ. Тэд Ангарск хотын захирагчийн урилгаар парад оролцохоор болжээ. Энэ парадад зөвхөн ОХУ-ын цэргийн сургуулийн сурагчид жагсах бөгөөд гадны орноос Монгол л уригдсан аж.
Парадад оролцох сурагчид бэлтгэлээ базаагаад дуусч буй гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ