Я.Батсуурь намын нөхдөдөө захидал илгээжээ
2015-04-21

Өдгөө цагдан хорих 461-р ангид хоригдоод байгаа “Эрдэнэс тавантолгой компани”-ййн захирал асан Я.Батсуурь УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нарт хандан, захидал илгээжээ.

 

Уг захидалдаа тэрбээр намын нөхдөөсөө “Батлан даалтад гарахад минь туслаач” гэсэн агуулгыг илэрхийлсэн байна.

 

Тиймээс өчигдөр болсон Ардчилсан намын бүлгийн хурлаар Я.Батсуурьт холбогдох асуудлыг хэлэлцсэн байна. Гэвч хуралдаанаас ямар нэг шийд гараагүй гэнэ. Харин дээрх асуудлыг дахин хэлэлцэхээр болжээ.

 

Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар “ Я.Батсуурь намын нөхөддөө илгээсэн захидалдаа “Эрдэнэс Тавантолгой” компани болон “Говь повер” компанийн хооронд дахь маргааныг тухайн үед шүүхээр шийдүүлж, тоног төхөөрөмжийг нь шүүхийн шинжилгээний үндэсний төвөөр үнэлүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар шилжүүлэн авсан” гэдгээ дурьджээ.

 

Харин АТГ-аас  түүнийг дээрх шүүхээр шийдвэрлэсэн асуудалтай холбогдуулан цагдан хориод байгаа юм.

 

Тэрээр дээрх асуудал удаан үргэлжилбэл Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүний эрхийн комисст хандах болно гэдгээ илэрхийлээд байгаа юм.

 

Я.Батсуурь нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал болохоос өмнө 2008-2012 онд УИХ-ын гишүүн, түүнээс өмнө Малайз, Тайландын Вант улсын Элчин сайдаар ажиллаж байсан, олон улсын харилцааны чиглэлээр мэргэшсэн нэгэн юм.

 

Тэрбээр Малайзад Элчингээр сууж байхдаа НҮБ-т хандаж, манай улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насаа алдсан ээдрээт хэргийг шийдвэрлэж байсан туршлагатай нэгэн билээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
zochin:
bitii hudlaa hutsatsgaagad bgaach yuch medehguin bj malnuudchin amnii zorgoor hutshiima.Thailandiin elchin said geech unen zov bodit yum bichij sur.
2015-04-22
Зочин:
Ш.Алтантуяагийн хэргийг яаж шийдүүлсэн юм вэ? СЭТГҮҮЛЧЭЭ
2015-04-22
раажив:
Тээр холын ногоон тивээс Энэбиш,Берлинээс Дэнзэн,хотын баруун зоноос Батсуурь илгээлт,мэдэгдэл интернетээр илгээж мэнд хүргэдэг ньТаван толгойг идэгч нарын төрх юм уу даа хө.Хоржоонтой, хоржоонтой, тамын тогооныхоон
2015-04-21
АН НАМ-ын дарга.:
Хуруугаа л тайруулна даа хө. АН намынхан эхнээсээ хуруугаа сайн дураараа тайруулаад Ялаас мултарч байгаа. Лүүмэдийн Гансүхээс эхлээд
2015-04-21