Жеб Буш нэрээ дэвшүүлэв
2015-04-21

Ерөнхийлөгч аав, ахтай Жеб Буш “Бүгд найрамдах” намаас 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлт гаргасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн оноос эхлэн өөрийгөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарлаж, намын нөхдөдөө итгэл хүлээлгэхийг хүссэн билээ. Бага Буш “Би АНУ-ын Ерөнхийлөгч болохыг маш их хүсч байна. Намын нөхөд минь намайг дэмжвэл би ялалт байгуулах итгэлтэй болно” гэж хэлжээ.

 

Ирэх сарын 15-нд “Бүгд найрамдах” намын уулзалт болох бөгөөд энэ үеэр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ нууц санал хураалтаар тодруулах юм. Өнөөдрийн байдлаар тус намаас сенатор Марко Рубио болон Кентукки мужийн сенатор Ренд Пол нэр дэвших хүсэлтээ гаргажээ.  Мөн тэрбумтан Дональд Трамп нэр дэвших хүсэлтээ гаргахаар төлөвлөж байгааг “CNN” агентлаг мэдээлэв.

 

Бүгд найрамдах намын ерөнхий нарийн бичгийн дарга Рейнс Прэйбас “Нэр дэвшигчид эхнээсээ тодорч эхлээд байна. Бүгд чадварлаг улстөрчид. Бид эдгээр нэр дэвшигчдээс нэгийг нь сонгох болно” гэж ярьжээ. Хэрвээ Жеб Буш сонгуульд өрсөлдөх нь тодорхой болбол “Ардчилсан” намаас нэр дэвших нь тодорхой болсон Хилари Клинтоны толгойны өвчин болно гэж ажиглагчид үзжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
хх:
бушийг сонгоосой тэр авгай ч хэрэггүй дээ
2015-04-21