Брэдийн гэр бүл Сири явжээ
2015-04-21

Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нар зургаан хүүхдийнхээ хамтаар Сири улс руу явсан тухай албаны эх сурвалж мэдээлснийг www.dailymail.co.uk уламжлав. Хос дахин хүүхэд үрчилж авах бодолтой байгаагаа мэдэгдэж, Сири улсаас 1-5 настай охин хүүхэд үрчилж авахаар бичиг баримтаа цуглуулж эхэлсэн хэмээн Жолигийн агентаас мэдээлсэн юм.

 

Жоли энэ оны эхээр НҮБ-ын элчийн хувиар Сири улсад очих үедээ дээрх шийдвэрийг гаргасан гэж нэгэн ярилцлагынхаа үеэр дурьдсан удаатай. Брэдийн гэр бүл өчигдөр Нью Йоркийн нисэх буудалд байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн аж. Тэд ямар улс руу явж байгаагаа хэвлэлийнхэнд хэлээгүй байна. Сирийн албаныхан иргэний дайны золиос болж, сэтгэлийн шарх авсан олон хүүхдийг өндөр хөгжилтэй орнуудад ажиллаж, амьдардаг хүмүүст үрчлүүлэх сонирхолтой байгаа юм.

 

Брэд, Жолигоос гадна холливуудын олон алдартан тус улсаас хүүхэд үрчилж авах сонирхолтой байна. Жүжигчин Энн Хэтэуэйн Сири болон Иракаас 0-3 насны хүү үрчилж авахаар төлөвлөж байгаагаа “ELLEN” шоунд оролцох үеэрээ ярьжээ. Мөн попын хаан Майкл Жексоны дүү Жанет Жексон Сириэс хүүхэд үрчилж авахаар бичиг баримтаа цуглуулж эхэлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин