Үндсэн хуулийн цэц хуралдана
2015-04-21

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Шүүхийн захиргааны тухай хуульд шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг 3-5 жил тутам үнэлж, уг үнэлгээ, дүгнэлт тухайн шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх үндэслэл болохоор, түүнчлэн уг мэргэшлийн үнэлгээний үр дүнгээс хамаарч шүүгч цалингийн нэмэгдэл авахаар зохицуулсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж мэдээлэл ирүүлжээ.

 

Уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
kub:
tur zasag niigmiin salbar bujignaantai iim uyed undsen khuuliin tsets l nuruutai baikh shig baina ...
2015-04-21