Г.Тэмүүлэн чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
2015-04-21


Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн  “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээс татгалзаж, чөлөөлөгдөх өргөдөл өгчээ.

 

Тодруулбал, тэрбээр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа "2010 онд анхлан хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа бид 8 төрлийн татварыг тогтвортой байхаар тогтоож, нэг татварын хуулийг хүчингүй болгосон. Ингэж Монголын тал хөрөнгө оруулагч талд татварын болоод үйл ажиллагааны тогтвортой орчныг бүрдүүлж өгсөн. Нөгөө тал санхүүжилтийг бүрдүүлэх, өөрсдийн боловсруулсан ТЭЗҮ-д суурилж менежментийг сайн ажиллуулах үүрэг хүлээсэн. Ингэж хоёр тал хүртэх үр ашгаа баталгаажуулсан хэрэг. Цаашдын яриа хэлэлцээ энэ л зарчимд суурилах ёстой" гэдгээ хэлжээ.

 

Мөн тэрбээр "Яах гэж бид тогтвортой орчин бүрдүүлсэн юм бэ гэвэл үр өгөөжөө баталгаажуулах л гэж тэр. Хоёр талын хүртэх үр өгөөж буурах юм бол түүнийгээ нөхөх хувилбар, шийдэл, гарцыг олох ёстой.

 

Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчтай хийх одоогийн болон ирээдүйн аливаа хэлэлцээг манай талаас үр өгөөжөө нэрлэсэн үнэ цэнээр 53 хувийг баталгаажуулж байж эцэслэх ёстой.

 

Мөн тухайн үед Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлж хийж байсан. Дараа дараагийн гэрээний өөрчлөлтийг хийхдээ энэ зарчмаа ягштал баримтлах ёстой. Хуулиас болон байгуулсан гэрээнээс давсан зүйл байх ёсгүй. Гэтэл одоо хийж байгаа хэлэлцээрээр ийм зарчмыг мөрдөж чадахгүй байгаа учраас би чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан" гэдгээ ярьсан байна.

 

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин
Чөлөөлөгдөад юу шийдэх вэ дээ
2018-12-03
Mongol:
Darga bolgon iim bvl ch bolj bna shuu
2015-04-21