“Сонетүүд” монгол хэл дээр хэвлэгджээ

Английн их яруу найрагч,жүжгийн зохиолч Шекспир Уильямын алдарт “Сонетүүд” монгол хэлээр хөрвүүлэгдэж, уншигчдын гарт очлоо.
Их зохиолчийн жүжгүүдийг Монголын театрын алтан тайзнаа өнгөрсөн зууны дунд үеэс тавьж ирснийг олон хүн мэднэ.
Гэхдээ энэ удаа Шекспирийн 154 сонетийг анх удаа бүрэн эхээр нь англи хэлнээс орчуулсныг нэгэн боть болгон хэвлэжээ.
"Сонетүүд" нь бүгдээрээ хайр дурлалын гэрэл сүүдрийн тухай өгүүлэх боловч хүний амьдралын утга учир, нүгэл буяны тухай зохиолчийн үзэл санааг давхар өгүүлсэн байна. Хайр дурлалыг залуу халуун насны зугаа цэнгэл төдийд бодолгүй амин насныхаа гэрэл гэгээ болгон дээдэлж явахыг залуу хүмүүст сургамжлан уриалсан байдаг нь сонетүүдийн бас нэг онцлог юм.
Хэлбичгийн ухааны доктор, яруу найрагч Б.Магсаржав дуун хөрвүүлжээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ