Төрөлх сургуулийнхаа 90 жилийн ойг тэмдэглэжээ
2015-04-21

Сүхбаатар аймгийн ууган сургуулиудын нэг болох I бүрэн дунд сургуулийн түүхт 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан "Эрдмийн өргөөний эгшиглэнт аялгуу" багш сурагч, төгсөгчдийн хамтарсан тоглолт Улаанбаатар хотноо “UB palace”-ын концертын их танхимд энэ сарын 19-нд зохиогдсон байна.

 

Энэ өдөр арван жилийн сургуулиараа овоглосон үе үеийн эрдэмтэн багш нар, ажилтан ажиллагсад, нэгэн дээвэр дор хуран цуглаж, сургуулиа, сурагч ахуй үеэ дурсч, хүүхэд насандаа эргэн нэг зочилцгоосон байна.

 

Ерөнхий найруулагчаар МУУГЗ Л.Гомбосүрэн, бүжгийн багшаар СТА н.Оюунтуяа, Н.Алтантуяа, дуу хөгжмийн багшаар СТА Ц.Оюун, Л.Баттайван, н.Чулуунхүү нар ажилласан энэхүү тоглолтын үзүүлбэр бүр үзэгчдийн нижигнэсэн алга ташилтаар шагнуулсан аж.

 

Тоглолтод МУГЖ Э.Амартүвшин, “Никитон” хамтлаг, “Увертюра” хамтлаг, СТА Р.Билэгт, О.Батболд, н.Хатанбаатар, дуучин Э.Мөнхцэцэг, н.Мөнхбаяр, н.Батбаяр, Ц.Соёлоо нар урилгаар оролцож, хөг нэмсэн байна. Сургуулийн захиргааны санаачилгаар хийгдсэн уг тоглолтыг Төгсөгчдийн холбоо нь хамтран зохион байгуулсан ажээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин