Эм, эмнэлгийн хэрэгсэл хандивлалаа
2015-04-21

МАХН-ын дэргэдэх Ардчилал, Шударга ёс, Монголын эмэгтэйчүүдийн холбоо /АШЁМНХ/-ноос түймэрт өртсөн зүүн гурван аймгийн иргэдэд хандив, тусламж үзүүлэхээр болсон талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг АШЁМНХ-ны тэргүүн Л.Сэлэнгэ, АШЁМНХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Сарангэрэл, Ж.Бурмаа, Ш.Булган, Ч.Бямбадорж нар оролцож зүүн гурван аймагт хандивлах эмнэлгийн хэрэгслүүдээ танилцуулсан юм.

 

Тус холбооныхон нийт 10 гаруй сая төгрөгийн эмнэлгийн хэрэгсэл, тосон түрхлэг, наалт, цацлага, галаас аврах хөнжил зэрэг бараа материалыг ОБЕГ-аар дамжуулан Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудын иргэдэд хандивлалаа. Хандивын бараа материалд Өмнөд Африкт үйлдвэрлэсэн түлэнхийн үед яаралтай тусламж үзүүлэхэд шаардлагатай эмнэлгийн болон галын үеэр хэрэглэх хэрэгсэл байгаа аж. Тэдгээр эмнэлгийн хэрэгслүүд нь дайны болон гал түймрийн гамшгийн үед олон улсад өргөнөөр хэрэглэдэг нэн шаардлагатай бүтээгдэхүүнүүд юм байна.

 

НҮБ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Улаан загалмай нийгэмлэгээс албан ёсоор хүлээн зөвшөөрсөн, GMB стандартын шаардлага хангасан олон улсад хэрэглэдэг яаралтай тусламж үзүүлж, түлэнхийг халдваргүйжүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг ОБЕГ-аар дамжуулан зүүн гурван аймгийн иргэдэд хандивлаж байгаа юм байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин