Мурси олны өмнө гарав
2015-04-22

Египетийн Ерөнхийлөгч асан Мухаммед Мурси өнгөрсөн 2013 оны долоодугаар сараас төрийн шоронд хоригдсон юм. Түүнийг 2012 онд Каир хотноо болсон эсэргүүцлийн жагсаалыг хүчээр дарж, олон хүний аминд хүрсэн хэмээн буруутгасан билээ. Тэрбээр баригдсанаасаа хойш олны өмнө гараагүй юм.  Ерөнхийлөгч асан өчигдөр Каир хотноо болсон шүүх хурлын өмнө анх удаагаа олны өмнө гарч зарим хэвлэлд ярилцлага өгсөн байна.

 

Мурси “Би буруугүй гэдгээ баталж, эрх чөлөөтэй болох болно. Тун удахгүй Египетд шударга ёсны салхи салхилах болно” гэж хэлжээ. Түүнийг олны өмнө гарсаны дараа Ахан дүүс хөдөлгөөний дэмжигчид Каир хотноо жагсаал зохион байгуулж, удирдагчийн нь суллахыг шаардсан байна.  Жагсаал эхлээд хагас цагийн дараа цагдаагийхан жагсагчдыг хүчээр тарааж, 50 гаруй хүнийг баривчилжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин