АТГ 54 хэрэгт эрүү үүсгэн шалгаж байна
2015-04-22

Авлигатай тэмцэх газар энэ сарын 13-17-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 18 гомдол, мэдээлэл хүлээн авчээ.

 

Нийт 34 гомдол, мэдээллийг шалгаснаас 3 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэх, 4 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.

 

Ажиллагаанд 24 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

 

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 56 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас шинээр эрүүгийн 3 хэрэг үүсгэж, эрүүгийн 1 хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн 1 хэргийг түдгэлзүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлсэн байна.

Одоогоор эрүүгийн 54 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. 

 

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин