Индонезийн Гадаад хэргийн сайдтай уулзав
2015-04-22

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Индонезийн Гадаад хэргийн сайд хатагтай Рэтно Марсудитай энэ сарын 21-ний өдөр уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон байна.

 

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Ази-Африкийн Бандунгийн Бага хурлын 60 жилийн ойн арга хэмжээг Индонез Улс амжилттай зохион байгуулж буйд баяр хүргээд тус улстай хамтын ажиллагаа, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.  Хатагтай Рэтно Марсуди Монгол Улс ардчиллыг түгээх үйлсэд идэвхтэй ажиллаж, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг амжилттай даргалсанд талархаж буйгаа илэрхийлжээ.

 

Уулзалтаар талууд харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг ойрын үед Жакарта хотноо зохион байгуулах, ардчилал, хүний эрх, тэдгээрийн үнэт зүйлсийг бэхжүүлэхэд бүс нутаг, олон улсын хэмжээнд хамтарч ажиллахаар тохиролцсон байна.

 

 Уулзалтын төгсгөлд хоёр орны Гадаад хэргийн сайд нар Индонезийн хэвлэл мэдээллийнхэнд хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын чиглэлийн талаар мэдээллэсэн ажээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин