Н.Алтанхуяг: Монгол төрийг сульдаасан хууль байна
2015-4-22

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх шийдлээ. Уг хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад зарим заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн тул хэлэлцэхийг хойшлуулсан юм. Үүнтэй холбогдуулан гишүүд саналаа хэлсэн.

 

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Энэ хууль бол Монгол төрийг сульдаасан, дархлааг нь сулруулсан хууль. Юунд хойшлуулах тухай амь аргацаасан юм хийдэг юм бэ. Наад хууль чинь ердөө 15 байна уу, үгүй юу хүний нийлж бужигнуулах асуудал болж хувирна. Хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Г.Уянга:

-Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэнэ гэдэг бол чухал асуудал. Монгол төрийн албыг анх ажилд орж босго давах, орсон хойноо алдаа гаргасан бол хариуцлага тооцох гэсэн хоёр шатлалтай гэж ойлгодог. Гэтэл тус хуулинд зөвхөн хариуцлагын асуудлыг тусгасан нь өрөөсгөл болжээ. Энэ хоёр асуудлыг цогцоор нь тусгаж өгөх нь зүйтэй. Өнөөдөр энэхүү хууль нь нийгэмд хүлээлт үүсгэж байгаа. Хуулийн хэлэлцүүлгийг ямар нэгэн байдлаар явуулах хэрэгтэй. Хуулинд ямар зүйл зүаалт орсныг харуулах хэрэгтэй. Үүнийг буцаавал нийгэм хүлээж авахгүй. Энэ хууль бол хамгийн том популизм. Хамгийн том таалагдах хууль.

 

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт:

-УИХ-ын Тамгын газар сүүлийн үед их сайн ажиллаж байгаа. Ямар нэг асуудал өргөн барихаар ийм тийм баримтын бүрдэл дутуу гэдэг. Гэтэл Үндсэн хууль зөрчсөн гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлттэй хуулийн төслийг хүлээж авсан байна.

 

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж:

-Үндсэн хууль зөрчсөн байна хэмээн дүгнэлт гарсан учир УИХ-ын дарга хуулийн төслийг буцаах хэрэгтэй.

 

Гишүүд ийнхүү саналаа хэлсний дараагаар тус байнгын хорооны дарга А.Бакей, "Дэгээрээ нэг бол хэлэлцэхийг хойшлуулах, эсвээс хэлэлцэж байж буцаах ёстой. Байнгын хорооны гишүүдээс анхлан хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг намын бүлгүүдээр хэлэлцээгүй гэх үндэслэлээр хойшлуулах санал гаргасан. Энэ хүрээнд санал хураалт явуулах нь зүйтэй юм" гэлээ.

Ийнхүү хэлэлцэхийг хойшлуулах саналыг гишүүд дэмжсэн юм.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Монголын төрийг Алтанхуяг тэргүүтэй АН сулруулж унагаасан, энэ ажлаа ч одоо хийсэн хэвээрээ, жилийн дараа эдгээр хүмүүсийг зайлуулах эрх бидний гарт байна, ичихээ мэдэхгүй төсвийн мөнгө идэж уух АН-ын албан тушаалтангуудыг ард түмэн анхааралтай харж байна
2015-04-23
иргэн:
хариуцлага ярихаар алтанхуяг, баярцогт, гончигдоржтонгууд ямар их сандарч чичрэн чадлан эсэргүүцэж байна ааа нүүр улаан бөгс цагаан гагч болж байнадааа ичих нүүрээ ч барж дээ 2016 онд их шүүлтүүр явагдах нь дээ монголын улс төрд
2015-04-22
ИРГЭН:
МОНГОЛЫН ТӨРИЙН АЛТАНХУЯГ АН-ТАЙ ХАМТАРЧ СУЛЬДААЖ УНАГАСАН ЮМ БИШҮҮ.
2015-04-22
Зочин:
ex suuri ni enxbayras uuseltei xulgaich mini. xulgai xiixguigeer amidaraad uzeech
Иргэн:
Монгол улсад төр, засаг гэж байгаа юм уу. Янз бүрийн аргаар мөнгөтэй болсон банкны эзэд, компанийн төлөөлөлүүд өөрсдийн эрх ашигт зохицуулсан хууль батлаад сууж байх юм.
2015-04-22