ТОП-100 аж ахуйн нэгжид өргөмжлөл гардууллаа
2015-04-22

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран 2011 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжид шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар оролцож, шагнал гардуулсан юм.

 

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх нэг чиглэл бол бизнесийн орчныг сайжруулах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, компанийн засаглалыг шинэ шатанд гаргах, мөн ажил олгогч, ажил эрхлэгчдийн хууль эрх зүйн орчныг шинэчлэн бий болгох, хөрөнгө оруулалтын орчин нөхцөлийг сайжруулах, гадна дотны түнш байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, ажил олгогч эзэд, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байна” гэлээ. Мөн тэдний эдийн засагт оруулж байгаа хувь нэмэр их байдгийг дурдаад хувийн хэвшлийнхэн дотоодын нийт бүтээгдэхүүний 70 орчим, нийт ажлын байрны 90 орчим хувийг хангаж, улсын төсвийг бүрдүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэж байгааг цохон тэмдэглэсэн юм.

 

2014 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг тодруулахдаа улсын төсөвт төвлөрүүлсэн нийт татвар, борлуулалт, ажилчдын тоо, санхүүгийн үзүүлэлт зэргийг харгалзсаны зэрэгцээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар зэрэг төрийн байгууллагуудын албан ёсны тоон үзүүлэлтэд тулгуурласан байна. ТОП-100 аж ахуйн нэгжид шалгарсан компаниуд 2014 оны улсын төсөвт 2.5 их наяд төгрөг буюу улсын төсвийн 30 хувийг бүрдүүлжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

 

 

2014 оны ТОР-100 аж ахуйн нэгж

1. Эрдэнэт үйлдвэр ХХК 51. Апу трейдинг ХХК
2. М Си эс групп 52. Номин тав трейд ХХК
3. Хаан банк 53. Эс Си Ти Эм ХХК
4. Мобиком корпораци 54. Таванбогд трейд ХХК
5. Худалдаа хөгжлийн банк 55. Ай Ти зон ХХК
6. Голомт банк 56. Орифлэйм Монгол ХХК
7. Хас банк 57. Нэкст Элэктроникс ХХК
8. Монголын Алт /МАК/ ХХК 58. Шинэ их газар ХХК
9. НИК ХХК 59. Моннис Интернэшнл ХХК
10. Содмонгол групп ХХК 60. Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК
11. Лэйтон ХХК 61. Материал импекс ХК
12. Номин холдинг ХХК 62. Эрдмин ХХК
13. Цайрт минериал ХХК 63. Хурд групп ХХК
14. Петростар ХХК 64. Талх чихэр ХК
15. Оюу Толгой ХХК 65. Сүү ХК
16. Болдтөмөр ерөө гол ХХК 66. УБ Дулааны сүлжээ ТӨХК
17. Төрийн банк 67. Монпетекс ХХК
18. Эс си ти и си эм ХХК 68. Цахиур ХХК
19. Магнай трейд ХХК 69. Витафит Импекс ХХК
20. Шунхлай групп ХХК 70. ДДэшТВ ХХК
21. АПУ ХК 71. Глобал бридж ХХК
22. М-Ойл групп ХХК 72. Хэт моторс ХХК
23. Говь ХК 73. Таван Богд Интернэйшнл ХХК
24. Монгол Тамхи Со ХХК 74. Ханбогд кашемир ХХК
25. Монполимет ХХК 75. Блюскай эйжиа ХХК
26. Дулааны 3-р цахилгаан станц ТӨХК 76. Шивээ Овоо ХК
27. Скайтел ХХК 77. Сютл бимэкс ХХК
28. Дулааны 4-р цахилгаан станц ТӨХК 78. Жем интернэшнл ХХК
29. Эрдэнэс Таван толгой ХК 79. Грийн Сити ХХК
30. УБ цахилгаан түгээх сүлжээ ТӨХК 80. Мера ХХК
31. Мон дулаан трейд ХХК 81. Жи Мобайл ХХК
32. Бороо гоулд ХХК 82. СЭЭКЛ ХХК
33. Волтам ХХК 83. ПетровисТос ХХК
34. Трансвест Монголиа ХХК 84. Максам Эксплозивс ХХК
35. Вагнер ази тоног төхөөрөмж ХХК 85. Петро жамп ХХК
36. Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК 86. Бласт ХХК
37. Алтайн хүдэр ХХК 87. Ноён уул Эрдэнэ ХХК
38. Номунтабак ХХК 88. Хера Экуйпмент Групп
39. Таванбогд ХХК 89. Ойн бирж ХХК
40. Монос Фарм Трейд ХХК 90. Монсуль ХХК
41. Улаанбаатар менежмент ХХК 91. Хөтөлийн цемент шохой ХК
42. Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК 92. Баянсангийн далай ХХК
43. Ачит-Ихт ХХК 93. Өгөөж чихэр боов ХХК
44. БСБ Сервис ХХК 94. ТЭСО Корпораци ХХК
45. Багануур ХК 95. Шарын гол ХК
46. Алтан Тариа ХХК 96. Хасу мегаватт ХХК
47. Монголиан стар мелшерс ХХК 97. Ази Фарма ХХК
48. Алтангадас трейд ХХК 98. Монмасло ХХК
49. Суруга Монгол ХХК 99. Монголэмимпекс Концерн ХХК
50. Таван толгой ХК 100. Юниверсал Ложистик Монголиа

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
zuragdsan pyanz shig jil bolgon ugdug n ch avdag n nugoo l ulsad urtei hediin hoorond. shin medee bish bain.
2015-04-23
Dorj:
Tavan tolgoi, MCS zereg kompanuud asar urtuu l um bol uuniig ni tootsoj shalgaruulah heregtei
2015-04-23