”Босоо хөх Монгол”-ынхон саатуулагджээ

"Босоо хөх Монгол" ТББ-ын зарим гишүүн цагдаад саатуулагджээ. Тэд энэ сарын 21-ний өдөр Налайхад байрлах тоосгоны үйлдвэр болон барилга дээр ажилладаг хятад ажилчдыг дарамталж мөнгө нэхсэн хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж буй гэж эх сурвалж мэдээлэв.
Энэ асуудалд "Босоо хөх Монгол" ТББ-ын удирдар зөвлөлийн гишүүн Х.А, Б.Б нар холбогджээ. Тэдний энэ асуудалд Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тухай албаны эх сурвалж мэдээлсэн.
Мөн тус ТББ-ын хоёр гишүүн бусдыг дарамталсан хэргээр ХУД-ийн цагдаагийн хэлтэст шалгагдаж буй юм байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ