Өнөөдөр дэлхийн номын өдөр
2015-04-23

Өнөөдөр дэлхийн номын өдөр.

ЮНЕСКО-гоос энэ өдрийг зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, нийт хүмүүс, ялангуяа залуучуудын дунд ном уншихыг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих өдөр болгон тэмдэглэдэг юм байна.

 

Испаний Каталониа хотын ард иргэд 1436 оноос хойш хайртай, хүндэлдэг хүмүүстээ сарнай бэлэглэдэг Сарнайн өдөр хэмээх баярыг тэмдэглэсээр иржээ.

 

1926 оноос хойш Сарнайн өдрөөр хүмүүс бие биедээ ганц сарнай биш ном бэлэглэдэг сайхан уламжлал тогтжээ. 

 

Энэ уламжлалаас санаа авч ЮНЕСКО 1995 онд анх дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг дэлхийн номын болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарлажээ. Энэ өдрийг сонгох болсон шалтгаан нь уг өдөр нь алдарт зохиолч М. Сервантес, У. Шекспир нарын нас барсан өдөр бөгөөд Оросын алдарт зохиолч В. Набаков болон бусад олон алдар цуутай зохиолчдын мэндэлсэн болон нас барсан өдөр нь юм байна. 

 

Энэ өдөр Испани улсад зохиолч М. Сервантесийн нэрэмжит шагнал гардуулах ёслол болдог байна.

 

Б.Дэжид
 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Nabakov 22 nd mursun shuu dee.
2015-04-23