Д.Дорлигжав мэдээлэл хийнэ
2015-04-23

Засгийн газрын хуралдааны танхимд өнөөдөр 12:00 цагт эхлэх "Сайдын цаг" уулзалтад Хууль зүйн сайд Д.Дорлигжав оролцоно. Тэрбээр хууль, эрх зүйн салбарт хийгдэж буй ажлууд болон цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх юм.

 

Д.Дорлигжав Хууль зүйн сайдаар томилогдсноос хойш өмнөх сайдын хэрэгжүүлсэн ажлуудын нэг болох “Цагдаагийн албан тушаалын цол олгох  журам”-ыг Хууль зүйн сайдын 2015 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн А/64 дүгээр тушаалаар шинэчлэн баталсан.

 

Мөн цагдаагийн байгууллагын бүтцийг өөрчилж, Цагдаагийн байгууллагын хуульд өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулсан тухай өмнө нь мэдээлж байсан.  Түүнчлэн Эрүүгийн хуулийн төсөл, Зөрчлийн тухай хуулийн төслийг өргөн барьсан нь УИХ-аар хэлэлцэгдэж байгаа.

 

Б.Хүлэг

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энхболд дахиад тэнэгтэж буцаасаар байгаад ТТ дуусах байхдаа
2015-04-23
Зочин:
Цагдаа нарыг дэмжих шийдэл гарах л байхдаа
2015-04-23
Зочин:
ямар гоё санаа гарч ирэх бол өнөөдөр
2015-04-23