Нийтийн тээвэр “ухаалаг” боллоо
2015-04-23

НИТХ-ийн тэргүүлэгчдийн тогтоолын дагуу Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх “Мастер гэрээ” байгуулсан билээ. Энэхүү гэрээний хүрээнд “Хамтарсан компани байгуулах тухай” НИТХ-ийн тэргүүлэгчдийн тогтоолоор 2014 оны аравдугаар сард Нийслэлийн өмчийн оролцоотой Монгол Солонгосын хамтарсан “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийг байгуулсан юм.

 

Төслийн хүрээнд өнөөдрөөс нийтийн тээврийн салбарт цахим төлбөрийн систем нэвтрүүлсэн 30 автобус, тролейбус үйлчилгээнд гарлаа. Тодруулбал, "Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ийн I баазын М13 чиглэлийн 10 автобус, II баазын Т3 чиглэлийн 10 троллейбус, III баазын М51 чиглэлийн 10 автобусанд суурилуулан туршилтын үйлчилгээнд гаргалаа.

 

Төслийн туршилтийн хугацаанд  бэлэн мөнгөөр давхар үйлчилгээ үзүүлэх юм байна. Бэлэн мөнгөөр үйлчлүүлэхдээ жолоочид мөнгөө шалгуулан бэлэн мөнгөний хайрцагт хийх бөгөөд хариулт өгөх боломжгүй тул зорчигчид яг таарсан мөнгөтэй зорчих шаардлагатай ажээ.

 

Нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэдийн хувьд Ахмад настан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, Цагдаагийн албан хаагчид “Хөнгөлөлттэй зорчигчийн карт”-аар, Оюутнууд “Оюутны карт”-аар, Сурагчид “Хүүхдийн карт”-аар, Энгийн зорчигчид “Энгийн карт”-аар үйлчлүүлэх юм байна.

 

Ирэх тавдугаар сараас эхлэн Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврээр зорчих карт буюу “Цахим карт”-ыг худалдах, цэнэглэх цэгүүдийг автобусны буудлуудын ойролцоо 450 цэг, Томоохон зах, худалдааны төвүүдэд 50 цэг байгуулах аж. Зорчигчид “Цахим карт”-аа нэг удаа худалдан авч, 1000-100 мянган төгрөг хүртэл буюу өөрийн хүссэн хэмжээгээр мөнгө байршуулан цэнэглэж ашиглах юм байна.

 

Туршилтыг ирэх долдугаар сарын 1 хүртэл хэрэгжүүлэх бөгөөд  туршилтын хугацаа дууссаны дараа Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй нийт 1.200 орчим автобусанд цахим карт уншигч тоног төхөөрөмжүүдийг суурилуулах аж. Төслийн хүрээнд “Хэрэглэгчийн төв” байгуулагдах бөгөөд “Цахим карт”-тай холбоотой асуудлуудаар иргэдэд үйлчлэх юм байна.

 

Автобусанд суухдаа бүх зорчигчид урд талын хаалгаар сууж жолоочийн хажууд байрлах карт уншигч төхөөрөмжид “Цахим карт”-аа ойртуулан уншуулах ба дуут дохиогоор хариу өгнө. Дуут дохио нь карт хэрэглэгч тус бүрт ялгаатай дуугарах гэнэ. Харин нийтийн тээврээр буухдаа зөвхөн арын хаалгуудаар гарах бөгөөд хаалганы дэргэд байрлах төхөөрөмжид “Цахим карт”-аа дахин уншуулаад бууна.

 

Тасалбар түгээгч буюу кондукторуудын хувьд хяналтын ажилтан болж үргэлжлүүлэн ажиллана. Төслийн хамтран хэрэгжүүлэгч түнш байгууллагуудаар Жи-Мобайл ХХК, Худалдаа хөгжлийн банк ажиллаж байгаа аж. Харин төслийн үндсэн хөрөнгө оруулагч, хэрэгжүүлэгчээр “Кореа смарт карт /T-money/” компани ажиллаж байгаа юм байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
buuhdaa kartaa unshuuldag ni iluu yum bn
2015-04-24
Зочин:
ogt avahgui unshuulahgui bol yahav
2015-04-23
бб:
Одоо Батүүлийг ухаалаг болгоё
2015-04-23
Зочин:
sain yum khiijee
2015-04-23
Зочин:
akhiad unshuulakh n khaana buusniig chin hyanaad bas mungiig chin dakhin guilgekhgui gej bgaan, ugaasaa ene zondoo ulsad newtersen bdag. hol yawbal khaaya nemelt 100 200 togrog gardag unshuulakhgui bol mungo chin buusan n medegdekhgui hol yawaad l bgaa yum shg bn
2015-04-23
Зочин:
арын хаалдгаар буухдаа дахиж картаа уншуулах нь ямар хэрэгтэй юм бол?
2015-04-23