Жүжигчин Г.Алтаншагай загвар өмсөгч бүсгүйд ”урхи”-дуулав
2015-04-23

Мөрөөдлийн театрын жүжигчин Г.Алтаншагай загвар өмсөгч М.Намуунцэцэгт урхидуулсан гэнэ шүү.   

 

Тодруулбал, тэрбээр "Хар сувдны нууц" уран сайхны кинонд ийнхүү загвар өмсөгч М.Намуунцэцэгт урхидуулдаг дүрийг бүтээдэг аж. 

 

“Фантастик” продакшны залуус ээлжит киноныхоо зураг авалтыг дуусгажээ. Тэдний шинэ бүтээл нь “Хар сувдны нууц” гэсэн нэртэй бөгөөд Вьетнамд зураг авалтыг нь хийсэн байна. 

 

Киноны найруулагчаар Б.Тамир ажиллаж байгаа бөгөөд дүрүүдэд жүжигчин М.Баярбат, “Мөрдөөлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай, “Маск” продакшны жүжигчин Д.Дэлгэрсайхан тэргүүтэй уран бүтээлчид оролцон тогложээ.

 

“Фантастик” продакшны залуус

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин