Голом банк Монгол улсын топ-100 ААН-ээр 12 дахь удаагаа шалгарлаа
2015-4-23

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран  улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд  жинтэй хувь нэмэр оруулж буй  шилдэг 100  аж ахуйн нэгжийг  шалгаруулан,  өргөмжилдөг уламжлалтай. Арван дөрөв дэх жилдээ зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээний үеэр,  Голомт банк  Монгол Улсын ТОП-Банк гэсэн өргөмжлөлийг 12 дахь удаагаа хүртээд байна.

 

Өмнөх жилүүдэд энэхүү шалгаруулалтыг явуулахдаа компани, ААН-үүдээс материал хүлээн авч, нэгтгэн дүгнэдэг байсан бол энэ жилээс Сангийн яам, СЗХ, ҮСХ, МХЕГ, ТЕГ, ЭДЕГ, ГЕГ зэрэг байгууллагатай хамтарсан ажлын хэсэг байгуулан тодруулжээ.  

 

Өөрөөр хэлбэл Монгол Улсын нийгэм эдийн засгийн ачааны хүндийг үүрч,  ард түмний амьдралыг авч явдаг шилдэг 100 аж ахуйн нэгжийг засгийн газрын харьяа агентлагуудын албан ёсны судалгаагаанд үндэслэж шалгаруулсан нь жинхэнэ шударга шүүлт болсон юм.

 

Эдүгээ Монгол Улс гурван сая иргэн,  95 мянган аж ахуйн нэгж, 400 мянган малчин өрх, 50 мянган тариаланч нараасаа бүрдэж байгаа. Үүний дотроос топ-100 аж ахуйн нэгжийн борлуулалт 2014 онд 17 их наяд төгрөг байсан нь  манай улсын ДНБ-ний 70-80 хувь юм.

 

Хэдийгээр өнгөрсөн жил зарим компанийн ашиг хасахтай  гарсан ч ТОП-100 аж ахуйн нэгж улсад 2.5 их наяд төгрөгийн татвар төлж, улсын сангийн 30 хувийг бүрдүүлсэн байна. ТОП-100 аж ахуйн нэгжид  50 мянган иргэн ажиллаж байгаа юм. 

Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банкны хувьд 1995 онд үүсгэн байгуулагдахдаа 436 сая төгрөгийн дүрмийн сантай байсан бол өнөөдөр Монгол Улсын ДНБ-ний дөрөвний нэгтэй дүйцэх хэмжээний буюу 4 их наяд төгрөгийн активтай, 2.2 их наяд төгрөгийн татан төвлөрүүлсэн хөрөнгө, 400 гаруй тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй болж, санхүүгийн хувьд улам хүчирхэгжиж, тогтвортой өсөлтийг үзүүлж ирлээ.

 

Голомт банк нь олон улсын төлбөрийн картын системийг Монголд анхлан нэвтрүүлсэн бөгөөд дэлхийн мэдээллийн технологийн дэвшилд тулгуурласан, шилдэг шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг тогтмол нэвтрүүлж ирсэн тул “АНХДАГЧ-БҮТЭЭГЧ”  банк гэсэн алдрыг харилцагчдаасаа зүй ёсоор хүртсэн юм.

 

Учир нь Голомт банк Монгол Улсад анх удаа Мастеркарт, Visa картыг зах зээлд нэвтрүүлж, анхны интернэт банк, 24 цагийн банкны үйлчилгээ, мөнгөн гуйвуулгын Western Union үйлчилгээ, анхны  ухаалаг утсанд суурилсан банкны аппликейшн болох Смарт банк, Өөртөө үйлчлэх банкны үйлчилгээг нэвтрүүлсэн гээд Монголын банк санхүүгийн хөгжлийг шинэ шатанд гаргасан анхдагч  олон алхамыг хийгээд байна.

 

Өнгөрсөн онд Голомт банк нэр хүнд амжилтын илэрхийлэл болсон  American Express карт болон дэлхийд мэдээллийн технологиор тэргүүлэгч  Инфосис компанийн Финакл үндсэн бүртгэлийн системийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлээд байна. .

 

Энэ бүх амжилт нь 20 жилийн турш бидэнтэй итгэл сэтгэлээрээ нэг байсан харилцагч та бүхний чин сэтгэлийн илэрхийлэл билээ. Эрхэм харилцагч танд баярлалаа.

 

2014 оны ТОР-100 аж ахуйн нэгж

1.

Эрдэнэт үйлдвэр ХХК

51.

Апу трейдинг ХХК

2.

М Си эс групп

52.

Номин тав трейд ХХК

3.

Хаан банк

53.

Эс Си Ти Эм ХХК

4.

Мобиком корпораци

54.

Таванбогд трейд ХХК

5.

Худалдаа хөгжлийн банк

55.

Ай Ти зон ХХК

6.

Голомт банк

56.

Орифлэйм Монгол ХХК

7.

Хас банк

57.

Нэкст Элэктроникс ХХК

8.

Монголын Алт /МАК/ ХХК

58.

Шинэ их газар ХХК

9.

НИК ХХК

59.

Моннис Интернэшнл ХХК

10.

Содмонгол групп ХХК

60.

Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК

11.

Лэйтон ХХК

61.

Материал импекс ХК

12.

Номин холдинг ХХК

62.

Эрдмин ХХК

13.

Цайрт минериал ХХК

63.

Хурд групп ХХК

14.

Петростар ХХК

64.

Талх чихэр ХК

15.

Оюу Толгой ХХК

65.

Сүү ХК

16.

Болдтөмөр ерөө гол ХХК

66.

УБ Дулааны сүлжээ ТӨХК

17.

Төрийн банк

67.

Монпетекс ХХК

18.

Эс си ти и си эм ХХК

68.

Цахиур ХХК

19.

Магнай трейд ХХК

69.

Витафит Импекс ХХК

20.

Шунхлай групп ХХК

70.

ДДэшТВ ХХК

21.

АПУ ХК

71.

Глобал бридж ХХК

22.

М-Ойл групп ХХК

72.

Хэт моторс ХХК

23.

Говь ХК

73.

Таван Богд Интернэйшнл ХХК

24.

Монгол Тамхи Со ХХК

74.

Ханбогд кашемир ХХК

25.

Монполимет ХХК

75.

Блюскай эйжиа ХХК

26.

Дулааны 3-р цахилгаан станц ТӨХК

76.

Шивээ Овоо ХК

27.

Скайтел ХХК

77.

Сютл бимэкс ХХК

28.

Дулааны 4-р цахилгаан станц ТӨХК

78.

Жем интернэшнл ХХК

29.

Эрдэнэс Таван толгой ХК

79.

Грийн Сити ХХК

30.

УБ цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

80.

Мера ХХК

31.

Мон дулаан трейд ХХК

81.

Жи Мобайл ХХК

32.

Бороо гоулд ХХК

82.

СЭЭКЛ ХХК

33.

Волтам ХХК

83.

ПетровисТос ХХК

34.

Трансвест Монголиа ХХК

84.

Максам Эксплозивс ХХК

35.

Вагнер ази тоног төхөөрөмж ХХК

85.

Петро жамп ХХК

36.

Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК

86.

Бласт ХХК

37.

Алтайн хүдэр ХХК

87.

Ноён уул Эрдэнэ ХХК

38.

Номунтабак ХХК

88.

Хера Экуйпмент Групп

39.

Таванбогд групп

89.

Ойн бирж ХХК

40.

Монос Фарм Трейд ХХК

90.

Монсуль ХХК

41.

Улаанбаатар менежмент ХХК

91.

Хөтөлийн цемент шохой ХК

42.

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК

92.

Баянсангийн далай ХХК

43.

Ачит-Ихт ХХК

93.

Өгөөж чихэр боов ХХК

44.

БСБ Сервис ХХК

94.

ТЭСО Корпораци ХХК

45.

Багануур ХК

95.

Шарын гол ХК

46.

Алтан Тариа ХХК

96.

Хасу мегаватт ХХК

47.

Монголиан стар мелшерс ХХК

97.

Ази Фарма ХХК

48.

Алтангадас трейд ХХК

98.

Монмасло ХХК

49.

Суруга Монгол ХХК

99.

Монголэмимпекс Концерн ХХК

50.

Таван толгой ХК

100.

Юниверсал Ложистик Монголиа

 

 

 

Shuud.mn
Сонин хачин