Ж.Батсуурь: “Тавантолгой”-г УИХ-аар оруулж цаг алдах шаардлагагүй
2015-04-23

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурьтай ярилцлаа. 

 


-Төсвийн орлого бүрдэхгүй байгаагаас удахгүй тодотгол хийнэ гэсэн мэдээлэл байна. Танай байнгын хороонд үүнтэй холбоотой тооцоо судалгаа ирж байна уу. Тодотгол хийх нөхцөл байдал үүсэх үү? 

-Жилийн жилд нэгдүгээр улирлыг даван туулахад эдийн засгийн хувьд хүнд байдаг.Яагаад гэвэл өвлийн цагт уул уурхай, барилга, бүтээн байгуулалтын ажлыг бараг хийдэггүй болохоор төсөвт орлого орох нь багасдаг. Одоо дулааны улирал эхэлж байна. Бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг өмнөх жилүүдтэй харьцуулахад тун тааруухан байна. Чуулган завсарласан өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүдэд ажиллалаа. Тэндхийн иргэд ачааны урсгал урьд жилийнхээс эрс муудсаныг гайхаж байна. Тэгэхээр бид эдийн засгаа сайжруулахын тулд томоохон төслүүдээ урагшлуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, богино, дунд хугацааны хүндрэлийг даван туулах тогтоолыг эрчимжүүлбэл тодорхой хэмжээний эерэг үр дүн гарна гэж найдаж байна. 

 



-Саяхан болсон Монголын эдийн засгийн чуулганы үеэр “Ойрын таван жилд эдийн засгийн хүндрэлийг даван туулахгүй” гэж нэр бүхий илтгэгч хэлж байна лээ. Харин та улирлаасаа хамаараад орлого багасаад байна гэх юм.

 -Ер нь эдийн засгаа улам дордуулж, гадаадын хөрөнгө оруулагчдыг хууль эрхзүйн аргаар шахаж, уул уурхайн хайгуулыг зогсоогоод нэлээд хэдэн жил болсны дараа гэнэт “юу болов” гэж ухаан орж байна. Энэ бүхэн эргээд зөв байрандаа ороход цаг хугацаа орох нь ойлгомжтой.Одоо бидний хамтын ажиллагаа, ойлголцол хамгийн чухал байна. Монголчуудын нэгнийгээ хүлээн зөвшөөрдөггүй, өөчилж, гоочилдог муухай зан нь оновчтой шийдвэр гаргахгүй цаг хугацаа алдахад маш их нөлөөлж байна. Судлаачидтай би санал нэг байна. Нөхцөл байдал хүнд байгаа. Тавантолгой Оюутолгой төслийн хөдөлгөөнийг ажсан, манайхаас нэлээд залхсан хөрөнгө оруулагч олон бий. Ер нь гадаадын нэг компанийн үйл ажиллагаа манай төрийн буруу бодлогоос үүдэн хаагдах юм бол энэ нь бусад компаниудад Монголын тухай маш муу үлгэр дууриалал болдог. Тэгэхээр ойрын хугацаанд эдийн засаг сэргэхгүй гэдэг судлаачдын дүгнэлтийг худлаа гэхэд хэцүү. Нөхцөл байдал ер нь ээдрээтэй байгаа. Дээр экспортын бүтээгдэхүүний үнэ ханш олон улсын зах зээлд өндөр байхад хуримтлал үүсгэж чадаагүй нь эдийн засаг хүндрэхэд нөлөөлсөн хүчин зүйлсийн нэг мөн. Бид аливаа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлохдоо өртөг багатай ажиллаж чадахгүй байна. Дээр нь дэд бүтцээ хөгжүүлэх талд дорвитой арга хэмжээ авсангүй. Тээвэрлэх орчныг сайжруулах, тээврийн зардлыг бууруулах, төмөр болон засмал зам тавих ажилд удаашралтай хандсан. Үүнээс болоод манай гаргаж байгаа бүтээгдэхүүний өртөг нэмэгдээд байна.Энэ бүх зүйлийг салбарын мэргэжилтнүүдийн судалгаа тооцоог үндэслэн цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. 

 



-Хаврын чуулганы онцлох сэдвийн нэг нь яах аргагүй Тавантолгойн хэлэлцээр болж байна. УИХ-аар заавал Тавантолгойг оруулах шаардлага байв уу. Та юу гэж бодож байна вэ? 

-Зарим хүний өнгөцхөн дүгнэлтээр УИХ- ын дарга З.Энхболдын зөв, Ерөнхий сайдын буруу гэх нь өрөөсгөл л дөө. Хэлэлцээрийг удирдаж байгаа М.Энхсайхан Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Төрийн ажлын дадлага туршлагатай хүн учраас итгэл хүлээлгэхэд буруудахгүй гэж би хувьдаа боддог. Бүх зүйлийг хардаж, сэрдээд өөлж гоочлоод байвал болж бүтэх зүйл ховор байх болов уу. Тэгэхээр Тавантолгойн асуудлыг УИХ-аар хэлэлцэж, цаг алдахгүйгээр шийдээсэй гэж бодож байна. 

 



-МАН-ынхан сонгуулийн тогтолцоог ард түмнээсээ асуухаар боллоо. Нэгэнт парламентад суудалтай намууд зөвшилцсөн байж дотроо яагаад шийдэж болоогүй юм бол? 

-Орон нутагт ажиллаж байхад иргэд намын жагсаалтаар УИХ-д орж ирдэг байдлыг маш их шүүмжилдэг. Тэгэхээр холимог тогтолцоотой байх уу эсвэл өөр хувилбараар явах уу гэдгийг ард түмнээсээ асуух хэрэгтэй гэж манай намын гишүүд үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, сонгуулийн тогтолцоог сонгох эрхийг ард түмэнд олгож байна гэсэн үг. Хэрвээ улс төрийн намуудыг зөвшилцлийн хүрээнд өөрсдөө шийд гэвэл бас л цаг хугацаа авах байх. 

 



-Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг байнгын хороогоор хэлэлцэж байна. Засгийн газрын өнгөрсөн оны ажлыг хэрхэн дүгнэж байна вэ? 

-Байнгын хорооны хуралдаанаар өнгөрсөн оны үндсэн чиглэлийг өчигдрөөс хэлэлцсэн. Зарим материалд хийсэн аудитын дүгнэлтийг гар дээрээ хүлээж авлаа. Сүүлийн жилүүдэд төсвийн орлогоо бүрдүүлж чадахгүй байгаа нь үнэн. Өнгөрсөн онд гэхэд төсвийн орлого их наядаар тасарсан. Үүнээс болж, өнгөрсөн онд хийх байсан бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд орж, объектуудыг “царцаах” гэдэг үгийг хэрэглэж эхэлсэн. Энэ бол төлөвлөгөө нормоо биелүүлж, орлогоо төвлөрүүлж, бүтээн байгуулалтын ажлаа дуусгаж чадаагүй. Ер нь цаасан дээр олон ажил төлөвлөчихөөд түүнийгээ биелүүлэхгүй байна гэдэг тоогүй хэрэг. Дараа, дараагийнхаа ажилд саад тээг болно гэсэн үг. Нийслэлд гэхэд төрөх болон хүүхдийн эмнэлгээ шинэчлэх, тоог нэмэгдүүлэх асуудлыг бид ярьсаар сууна. Орон нутагт эрүүл мэнд, нийгмийн чиглэлийн ийм объект маш олон байна. Тиймээс 2014 оны төлөвлөгөөт зорилтын биелэлтийг авч үзэхэд сайн үр дүн гарахгүй нь ойлгомжтой. УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө бид эдийн засагтаа бодит дүгнэлт хийж, хямралыг даван туулах арга хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдсэн. Засгийн газраас хөтөлбөрийг биелүүлэхээр албан ёсны төлөвлөгөө гаргасан байна лээ. Бид үүнд нь хяналт тавьж ажиллана. Эдийн засаг хүндэрсэн нь олон шалтгаантай. “Шийдлийн” Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг бэрхшээл гэж халшрахгүйгээр бидний өмнө тулгарсан боломж, сургамж гэдэг өнцгөөс нь харах хэрэгтэй. 



-Бизнесийн салбарынхны дунд хүлээлт үүсгээд байгаа Эдийн засгийн өршөөлийн тухай хууль ямар шатанд явна вэ? 

-Хэлэлцүүлгийн шатандаа байна. Эдийн засагч хүний хувьд энэ хуулийн төслийг УИХ-аар батлаасай гэсэн хүлээлттэй байдаг. Далд эдийн засагт тодорхой алхам хийж байж засч, залруулна гэж боддог хүний хувьд шийдэх ёстой гэсэн байр сууриа илэрхийлдэг. Гэхдээ ганц байнгын хорооны хүчин чармайлтаар бүх асуудал шийдэлд хүрнэ гэж байхгүй. УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганы нээлтийн үгэндээ энэ талаар их тодорхой хэлж байна лээ. Эдийн засгийн байнгын хороо хаврын чуулганаар Аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг, Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл гээд эдийн засагтай холбоотой хуулийн олон чухал төслийг хэлэлцэх тов гарчихсан. Зарим тохиолдолд хуулийг өөрчлөөд байх тусам муудах нь ч бий. Хүндрэлийг даван туулах арга хэмжээнд байнгын хорооноос ач холбогдол, анхаарал хандуулж ажиллана. 

 



-Хаврын чуулганы богино хугацаанд томоохон хуулийн төслүүдээ хэлэлцэж амжих болов уу? 

-Ойлголцоод явж чадвал үр дүнд хүрнэ. Улстөржих хандлага давамгайлбал ямар ч хуулийн төсөл явахгүй. Парламентад суудалтай намууд хамтарч байгаа нь хуулийн чухал төслөө шийдвэрлэх зангилаа болж байгаа. Гэсэн ч олон бэрхшээл байгааг нуухгүй. Энэ чуулганы хугацаанд Сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гээд олон чухал асуудлыг хөндөнө. Дэлхийн улс орнуудын төр барих эрхийг сонгуулийн хугацаагаар хэмждэг. Улс төрийн намуудаас нэр дэвшигчээ тодруулж, сонгуулиар ард түмний олонхийн санал авсан нам нь төрийн эрх барьдаг. Улс төрийн намууд хандивлагчдын тусламжтайгаар санхүүжилтээ бүрдүүлдэг. Энэ байдлыг засахын тулд Сонгуулийн болон Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулна. Хэрвээ дээрх хуулийн төслүүдэд өөрчлөлт орох юм бол улс төрийн нам хаанаас санхүүждэг вэ гэдэг асуудал тодорхой болно. Намын санхүүжилт ил тод бус байгаа нь иргэдийн дунд эргэлзээ үүсэхэд хүргээд байна. Аль мөнгөтэй, бэлтэй нь сонгуульд нэр дэвшиж, өрсөлддөг гэсэн ойлголт нийгэмд бий болоод удаж байна. Тиймээс улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгож, хаанаас, хэн, хэдэн төгрөгийн хандив өргөсөн вэ гэдгийг нээлттэй болгох хэрэгтэй. УИХ-д суудалтай намууд тодорхой хувь хэмжээгээр улсын төсвөөс санхүүжээд явдаг байх зарчмыг цаашдаа ч хадгалсан нь дээр гэсэн байр суурьтай байгаа. Уг нь Сонгуулийн хуульд хувь хүн нэг сая, компани, аж ахуйн нэгжүүд таван сая хүртэлх төгрөгийн хандивыг нэр дэвшигчид өгч болно гэж заасан. Түүнээс гадна гадаадын томоохон компаниас сонгуулийн санхүүжилт авах нь хуулиар хориотой байдаг. Аливаа зүйл хаагдмал байх тусмаа олон нийт эсэргүүцдэг, хардалт дагуулдаг. Тэгэхээр ил тод, нээлттэй байлгах нь иргэдийн хардалтыг багасгах нэг арга зам юм даа. 



-Гадаадын улс орнуудтай чөлөөт худалдааны гэрээ хэлцэл байгуулах чиглэлд хэр анхаарч байна вэ? 

-Японтой эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуул сан. Манайхаас ч, Японы талаас ч идэвх чармайлт гаргасан. Гэхдээ ганц оронтой түншлэл байгуулснаар эдийн засаг сайж раад асуудлаа шийдчихнэ гэж байхгүй. Даяаршиж байгаа энэ эрин үед гадаадын улс орнууд хөрөнгө оруулагчидтайгаа хамтарч ажиллаж байна. Хуулиа дээдэлсэн, хэрэгжүүлсэн улс орон хөгждөг юм байна. Хуулиа сайжруулж байгаа нь энэ гээд төр хуулиа хэрэгжүүлэх боломжгүй болтол нь дампууруулж болохгүй. Нэг жишээ татахад бид ашигт малтмалын хайгуулын лиценз өгөхөө зогсоос ноо саяхнаас сэргээсэн. Энэ асуудлыг хариуцсан төрийн захиргааны байгууллага, яам нь лиценз олгож байхад тухайн орон нутгаас нь зөвшөөрлөө авч чадахгүй гацчихаад байгаа хүн байна. Энэ бол бид хууль эрхзүйн орчноо боловсронгуй болгох гэсэн боловч хөрсөн дээр буухгүй байгаагийн нэг илрэл. 

-Ярилцсанд баярлалаа.
 

Ц.ОЮУНТУНГАЛАГ

 

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ГЭЭД Л БАЙХ ЮМ. ТЭГЭЭД АРД ТҮМЭНД ӨМЧЛӨГДӨХ ХУВЬЦААГАА ЯАХ ГЭЭД БАЙГАА ЮМ
2015-04-27
Зочин:
ene hen gedeg nohor be, ulaan tsaim hamgaalaad nh chin hediig ogno gd lobiduultson ym boloo, mongold tor gej bnuu, bugdiign shuuciin neg shahaad ogoh ymcan ene76,c maluudiaac neleen ym garnadaa
2015-04-26
mataraa hun urgelj oriin zov bolgoj yaridag:
цус, хөлс, амь биеэрээ хамгаалж ирсэн энэ газар нутгийг хужаад өгхөөр шийдвэл монгол жирийн иргэнд ашиггүйгээр ирээдүй та нарыг жорлонгийн ялаанаас дор үзэж хэдэн үеэрээ үйлийг үрийг нь эдлэхийг сайн сан? эдийн засаг хямарч л байдаг өсөж л байдаг. биднээс хамаарна, хамаарахгүй харин эдийн засаг хямарлаа гээд газар нутгаараа дэнчин тавиад явбал ирээдүйд маань юу үлдэх болж байна. хаашдаа ашиггүй гэрээ хийх бол ухахгүй үр хүүхэддээ хадгалах нь дээр бишүү. хямрал гэдгээр далимдуулж иргэдийнхээ карманд гар дүрж, улс орныхоо тусгаар тогнолоор тоглох эрх хэнд ч байхгүй. мал байсан бол энэ 76 алаад махлах сан хүн болхоор яалтай билээ. ийм новшуудаар төрөө бариулах ч гэж эмгэнэл гэж энэнийг хэлэх байхдаа
2015-04-26
irgen:
цус, хөлс, амь биеэрээ хамгаалж ирсэн энэ газар нутгийг хужаад өгхөөр шийдвэл монгол жирийн иргэнд ашиггүйгээр ирээдүй та нарыг жорлонгийн ялаанаас дор үзэж хэдэн үеэрээ үйлийг үрийг нь эдлэхийг сайн сан? эдийн засаг хямарч л байдаг өсөж л байдаг. биднээс хамаарна, хамаарахгүй харин эдийн засаг хямарлаа гээд газар нутгаараа дэнчин тавиад явбал ирээдүйд маань юу үлдэх болж байна. хаашдаа ашиггүй гэрээ хийх бол ухахгүй үр хүүхэддээ хадгалах нь дээр бишүү. хямрал гэдгээр далимдуулж иргэдийнхээ карманд гар дүрж, улс орныхоо тусгаар тогнолоор тоглох эрх хэнд ч байхгүй. мал байсан бол энэ 76 алаад махлах сан хүн болхоор яалтай билээ. ийм новшуудаар төрөө бариулах ч гэж эмгэнэл гэж энэнийг хэлэх байхдаа
2015-04-26
lagai:
ene shunalt avdag avilgalaa avsan baina. ehneriinhii araas yavah ni dee,,
2015-04-24
арева компаныхантай хоолонд орж авилгал авсан уу.:
Зочин
2015-04-24
Зочин:
Цэцэн мэргэн товч сургаалууд эртнийх тусмаа ашиг тустай. Хэрэв зээ эдгээр үгс хүмүүст худал санагдсан бол, ийм урт удаан хугацааны турш зуунаас зуунд дамжин яригдсаар ирэхгүй л байх сан. Квинтиллиан
2015-04-23
Зочин:
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2015-04-23
Зочин:
Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-50 -ийг эзэмшинэ” өөрөөр хэлвэл “төр өөрөө өөрийнхөө өмчид 34-50 -ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 ашигладаг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид уулын үйлдвэрт буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж уулын үйлдвэр, уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.
2015-04-23
Зочин:
Эдийн засгийн алуурчдын зохиосон “Ашигт малтмалын тухай” хуулийг өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
2015-04-23
Зочин:
Хүний хамгийн ариун мэдрэмжүүд болох эх орон, элгэн садан, сайн сайхан, цэвэр ариуныг хайрлах хайрыг сувьдаг шунахай зан үгүй хийчихдэг. Саллюстий
2015-04-23
Зочин:
Шийтгэхгүй орхих нь гэмт хэргийг гааруулах шалгарсан арга. Цицерон
2015-04-23
Зочин:
Хулгай хийх боломж л хулгайчийг төрүүлдэг. Фрэнсис Бекон
2015-04-23
Зочин:
Дарангуйлал бол зуршил юм. Тэр хөгжсөөр өвчин болон хувирдаг зуршил. Хамгийн сайн хүн ч энэхүү зуршилдаа хөтлөгдөөд адгуусны хэмжээнд очтлоо бүдүүлэг мунхаг болдог. Хүнийг цус, эрх мэдэл хоёр мансууруулж, яваандаа ухаан мэдэрхүйд нь хамгийн хэвийн бус зүйлс л амттай санагдахад хүргэнэ. Дарангуйлалын зуршилд автсан хүн хичнээн гэмшивч, эргээд хүн чанараа олж авах бараг боломжгүй. Яг үүн шиг бусармаг явдлыг үл тоомсорлогч нийгэм мөн өөрөөсөө халдвар авч замаа алддаг. Федор Достоевский
2015-04-23
Зочин:
Эх орноо хайрлах сэтгэлд их багын хэмжээ гэж үгүй. Түүний төлөө бүхнийг хийгээгүй бол, юу ч хийгээгүй гэсэн үг. Байгаа бүхнээ түүнд зориулаагүй бол, бүхнийг түүнээс харамласан гэсэн үг. Людвиг Берне
2015-04-23
Зочин:
Далайн тэртээд чи зөвхөн өөр тэнгэрийг л олно, сэтгэл зүрхийг олохгүй. Хораций
2015-04-23
Зочин:
Эх орноо хайрлах сэтгэлд их багын хэмжээ гэж үгүй. Түүний төлөө бүхнийг хийгээгүй бол, юу ч хийгээгүй гэсэн үг. Байгаа бүхнээ түүнд зориулаагүй бол, бүхнийг түүнээс харамласан гэсэн үг. Людвиг Берне
2015-04-23
Зочин:
Эх орноосоо нүүр буруулдаг хүмүүс хүн чанараасаа яг л тийн нүүр буруулдаг. Ярослав Галин
2015-04-23
Зочин:
Ухаан солиотой хүнд илд бариулах Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. Пифагор
2015-04-23
Зочин:
Бусармаг явдлыг хараад дуугүй байна гэдэг бол та түүнд оролцож байна гэсэн үг. Жан Жак Руссо
2015-04-23
Зочин:
Ард түмнээ харанхуй бүдүүлэг байдалд барьж захирахыг хүсэгчдээ, болгоомжлогтун. Та нарт хамгийн түрүүн аюул нүүрлэх вий. Их ташуурдуулсан мал улангассан араатан болох нь амархан гэдгийг мэддэггүй хэрэг үү? Онеро Морабе
2015-04-23
Зочин:
Өөдгүй новшнууд, дарлан мөлжигч, дарангуйлагч, дээрэмчин тонуулчдын засаглалд үнэн хэзээд аюултай. Үнэнийг яагаад хааж боогдуулаад байгаагийн учир ердөө л энэ юм шүү дээ. Южин Дебс
2015-04-23
Зочин:
Нэг тал нь илүү гэгээрснээс бус, нөгөө тал нь дэндүү их мунхагласнаас болж хувьсгал гардаг. Антуан Ривароль
2015-04-23
Зочин:
Хувьсгал бол ёс суртахуунгүй хэргүүдийг угааж арилгадаг цусан далай юм. Ренэ Шатобриан
2015-04-23
Зочин:
Эсрэг талынхнаа сонсохгүйгээр шийдвэр гаргаж байгаа хүмүүс, тэр шийдвэр нь шудрга байлаа ч гэсэн, шударга бус алхам хийж байгаа хэрэг юм. Сенека
2015-04-23
Зочин:
Засаг төр хүмүүсийг сүйтгэдэггүй, Харин тэнэгүүд засгийн эрхэнд гарчихаараа түүний нэрийг баллаж орхидог. Бернард Шоу
2015-04-23
Зочин:
Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бүхий л үндсэн хуулийн суурь болдог гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт. Түүнийг үгүй хийчихвэл бүх байгууламж нурна. Үндсэн хуулийн доторхи хамгийн үнэ цэнэтэй зүйл бол суурь нь. Нэгэнт суурь эвдэгдсэн тохиолдолд бусдыг нь хамгаалах шаардлагагүй. Фукс
2015-04-23
Зочин:
Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. Жек Андерсон
2015-04-23
Зочин:
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. П.Ж.Рурке
2015-04-23
Зочин:
Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. Жан Жак Руси
2015-04-23
Зочин:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
2015-04-23
Зочин:
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.
2015-04-23
Зочин:
Санхүү, эдийн засгийн байдлал улам хүндэрээд байна шүү, ТТ эдийн засгийн эргэлтэнд оруулах хэрэгтэй байна, чулуун нүүрсний үнэ хэдэн сар, жилийн дараа бүр бууж үнэгүй болох магадлал өндөр шүүдээ.
2015-04-23
Зочин:
энэ нөхөр эдиин засаг ,сул гэрээнии үр дагавар гээд баиж болох үр дагаварын талаар бодох юмгүи дүнкүү толгои мөн баина.чи бол тэнэг тэмээчин.
2015-04-23
Зочин:
Өөрөө жинхэн гадаадын компаныг хөөхийг өөгшүүлэн байж дорноговиос гараа биз дээ. Францын арева шүүхдээд явж бна. Монголд торгууль тавиулж балардаг дээрээ бид очиж магадгүй бна. Дүнкүү мал
2015-04-23
Зочин:
бушуухан шийдээд өгөсэй, гацаагаад байгаа хүмүүс нь больчоосой
2015-04-23
Зочин:
Энэ нэг ЭРГҮҮ АМЬТАНЫГ ЭЭ
2015-04-23
124578966:
Ер нь маргаад байсан гол юмнуудыг нь , өөрөөр хэлбэл Женко, Бэлтрэг Энхболд нарын захиалгаар тэр нэхий нөмрөгч билүү улс төрийн загвар үзүүлэгч билүү Гансүхийн Хүмүүсийн тархи толгой угаагаад байсан асуудлуудыг Гэрээний ажлын хэсгийн ТВ болон бусад сувгуудаар гаргасан тайлбараас нь үзэхэд УИХ оролцох хэрэггүй л юм билээ ш тээ. Бүх зүйл л хуулийн хүрээнд юм билээ ш тээ. Жамьяангийн Батсуурь Төрийн хүн шиг шуудхан ноён нуруутай зөв ярьсан байна. Ер нь ажлаа л хиймээр байна ш тээ. 2016 онд хэн нь ялсан энэ төсөл явахгүй бол Улс орон дампуурлаа ш тээ.
2015-04-23
ЗОЧИН:
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ГЭЭД Л БАЙХ ЮМ. ТЭГЭЭД АРД ТҮМЭНД ӨМЧЛӨГДӨХ ХУВЬЦААГАА ЯАХ ГЭЭД БАЙГАА ЮМ
mataraa hun urgelj oriin zov bolgoj yaridag:
цус, хөлс, амь биеэрээ хамгаалж ирсэн энэ газар нутгийг хужаад өгхөөр шийдвэл монгол жирийн иргэнд ашиггүйгээр ирээдүй та нарыг жорлонгийн ялаанаас дор үзэж хэдэн үеэрээ үйлийг үрийг нь эдлэхийг сайн сан? эдийн засаг хямарч л байдаг өсөж л байдаг. биднээс хамаарна, хамаарахгүй харин эдийн засаг хямарлаа гээд газар нутгаараа дэнчин тавиад явбал ирээдүйд маань юу үлдэх болж байна. хаашдаа ашиггүй гэрээ хийх бол ухахгүй үр хүүхэддээ хадгалах нь дээр бишүү. хямрал гэдгээр далимдуулж иргэдийнхээ карманд гар дүрж, улс орныхоо тусгаар тогнолоор тоглох эрх хэнд ч байхгүй. мал байсан бол энэ 76 алаад махлах сан хүн болхоор яалтай билээ. ийм новшуудаар төрөө бариулах ч гэж эмгэнэл гэж энэнийг хэлэх байхдаа