Бен Аффлек өвөг дээдсээсээ ичдэг
2015-04-23

 

Холливуудын нэрт жүжигчин Бен Аффлекийн өвөг эцэг нь 1900 оны үед Африк болон хөгжил буурай орнуудаас эрүүл чийрэг охидыг хулгайлан авчирч Европт өндөр үнээр зардаг байжээ. Аффлекийн өвөө хүртэл боолын наймаа эрхэлдэг байсан бөгөөд буруу аргаар олсон тэрхүү мөнгөөрөө саяхныг хүртэл сайхан амьдардаг байсан тухай жүжигчин эр “Hollywood report” сонинд ярьжээ.

 

Бен Аффлек “Би өвөг дээдсээсээ ичдэг. Үнэхээр ичдэг. Аав минь энэ үнэнийг 19 настай байхад минь ярьж байсан. Итгэхэд үнэхээр бэрх. Өвөг эцгийн өмнөх үе ч боолын наймаа эрхэлж, баяжсан гэсэн. Би энэ тухай өвөөгөөс асуухад “Өнгөрсөнөө март. Би аль хэдийнэ мартсан” гэж хариулсан. Хэдэн охид, бүсгүйчүүд тэр үед боолын наймааны золиос болсон гэдгийг би мэдэхгүй. Гэхдээ тэр үеийн баримт олдох байх” гэж ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин