Лохан ээж болохыг хүсдэг

Жүжигчин Линдсей Лохан ирэх сард худалдаанд гарах “Notion” сэтгүүлд зургаа авахуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. 28 настай жүжигчин бүсгүй энэ онд багтааж хуримаа хийхийг хүсч буйгаа ярилцлагынхаа үеэр дурьджээ. Тэрбээр мөн хуримаа хийж чадахгүй бол хүүхэдтэй болж, ээж болохыг хүсдэг тухайгаа ч ярьжээ.
Лохан “Үнэхээр ганцаардаж байна. Сэтгэл минь зовлон, шаналал, уйтгар гунигт хэдийнэ автжээ. Би өдөр бүр өөрчлөгдөхийг хүсч байгаа ч муу зуршил минь энэ бүх хүслийг устгаж байна. Бурхан ч намайг өөрчилж чадахгүй. Харин хүүхэд өөрчилж магадгүй юм. Би нөхөртэй болохыг тийм ч их хүсэхгүй байгаа. Гэхдээ хүүхэдтэй болох хүсэл минь намайг галзууруулж байна” гэж ярьсан байна.
Жүжигчин бүсгүй өнгөрсөн сард 10 хоног архины эмчилгээнд явсан байна. Өнгөрсөн оны сүүлээр жүжигчинг сүй тавьсан хэмээн хэвлэлүүд мэдээлж байсан ч тэрбээр ярилцлагынхаа үеэр “Би сүй тавиагүй. Зүгээр л хуримын бөгж зүүхийг хүссэн” гэж хариулжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ