Ерөнхий сайд зөөгчийн үснээс зулгаажээ
2015-04-23

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жон Кей “New Zealand” гэх кафегаар үйлчлүүлж байхдаа уураа барьж дийлэлгүй зөөгчийн үснээс зулгаасан тухай “www.amazonherald.com” мэдээллээ. Ерөнхий сайд кофе авчирсан 30 орчим насны зөөгч бүсгүйг “Үсээ боо. Муухай харагдаж байна. Чиний үс миний кофе дотор ороогүй гэсэн баталгаа байхгүй. Би уухгүй” гэж хэлээд түүний үснээс зулгаажээ.

 

Энэхүү мэдээлэл нийтэд хүрсний дараа Ерөнхий сайд ёс зүйгүй үйлдлийнхээ төлөө ард түмнээсээ уучлалт гуйж, дахин ийм алдаа гаргахгүй гэдгээ мэдэгдсэн байна.  

Тэрбээр “Та нарын бодож байгаа шиг би зөөгчийн үснээс зулгаагүй. Зүгээр л үсийг нь бариад “Наад үсээ боо” гэж хэлсэн. Би “New Zealand” кафегаар сүүлийн 10 гаруй жил үйлчлүүлж байна. Зөөгч болон ажилчидтай нь сайхан харилцаатай байдаг. Бид үргэлж л нэг нэгнээрээ тоглож байдаг. Тэр өдөр ч гэсэн түүний үснээс тоглоомоор татсан. Харин хүмүүст тэгэж санагдаагүй бололтой” гэж ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин