БНСУ-ын цагдаагийн байгууллагын төлөөлөгчид айлчиллаа
2015-04-23

Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга, дэд комиссар Д.Амарсайханы урилгаар БНСУ-ын Цагдаагийн Ерөнхий газрын Дотоод хяналт шалгалтын газрын дарга Нам Жу Сунг тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчиллаа.

 

Айлчиллын үеэр зочид манай улсын цагдаагийн албан хаагчдад лекц уншиж, Солонгосын цагдаагийн байгууллагын туршлагаас хуваалцан, хоёр орны гэмт хэргийн нөхцөл байдлын талаар санал солилцжээ.

 

Энэ сарын 20-ны өдөр эхэлсэн айлчлал өнөөдөр өндөрлөлөө.

 

Б.Хүлэг

 

 

Shuud.mn
Сонин хачин