90 сая жилийн настай үлэг гүрвэлийн өндөг олджээ
2015-04-24

Хятадын өмнөд хэсгийн Гуандун мужийн Хэюань хотод зам засч байсан ажилчид үлэг гүрвэлийн 43 өндөг олсон тухай Синьхуа агентлаг мэдээллээ. Эдгээр өндөгүүдийн 19 нь бүтнээрээ өнөөдрийг хүртэл хадгалан үлдсэн байна.  

 

Замыг шинэчлэхээр хуучин хучлагыг нь хуулж байхдаа олж илэрүүлжээ. Хьюн Ли гэх залуу замын доороос хагас зуйван хэлбэртэй 10 гаруй өндөг олжээ. Удалгүй дахин 30 гаруй ширхэг өндөг олдсон байна.

 

Тэд бригадын даргатай Лунь Циньд өндөгүүдийг үзүүлэхэд тэрбээр орон нутгийн хэвлэлийг дуудаж, сурвалжлага бэлдэхийг хүсч, зам засварыг ажлыг хэсэг хугацаанд зогсоожээ.

 

Энэхүү мэдээллийг дараа Бээжингийн үлэг гүрвэл судлал хүрээлэнгийн эрдэмтэд Хэюань хотноо ирж, өндөгүүдийг судлахаар авч явжээ.

 

13 см диаметртэй үлэг гүрвэлийн энэ өндгүүдийг одоо мэргэжилтнүүд судалж байгаа ч 90 орчим сая жилийн настай гэв.  1980 оны үед Хэюань хотоос 17 мянган чулуужсан өндөг олдож байжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
1958.mn:
!!!!!!!!!!!!!!!!! Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-04-24