“Хан Ресурс”-ын захирал Монголд амиа алджээ
2015-04-24

Канадын “Хан Ресурс” компанийн гүйцэтгэх захирал Жим Диок Монгол Улсад амиа алдсан тухай “www.coastreporter.net” мэдээллээ. Түүний цогцсыг албаныхан нэгэн зочид буудлаас олсон байна. Жим Диок Монголд хэдхэн хоногийн өмнө хүрэлцэн ирээд байжээ. “Тэрээр Монголын Засгийн газрын нөлөө бүхий хүмүүстэй уулзаж, гэрээ хэлэлцээр хийхээр тус улсад хүрэлцэн ирээд байсан бөгөөд учир бүтүүлгээр амиа алдсан. Хэргийг шалгаж эхэлсэн” гэж Жим Диокийн үндэслэн байгуулсан Канадын “www.BNN.com” сайтад мэдээлжээ. Захирлыг ямар нэртэй зочид буудалд буусан болон хэрхэн амиа алдсан гэх мэдээллийг албаныхан өгөхөөс эрс татгалзсан гэдгийг тус сайт дурьджээ. 

 

Монголын Засгийн газар 2009 онд Дорнодын ураны орд газарт үйл ажиллагаагаа явуулж байсан тус компанийн лицензийг цуцалсан юм. Энэхүү үйл явдлын дараа “Хан Ресурс” компани олон улсын арбитрийн шүүхэд гомдол гаргаж, Монголын Засгийн газрыг шүүхэд өгчээ. Шүүх хурал 2012 оны тавдугаар сард Парис хотноо эхэлсэн билээ. Тус компани арбитрийн шүүхэд ялалт байгуулж, Засгийн газраас 100 сая ам.долларын нөхөн төлбөр гаргуулахаар болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
монгол:
уул нь гаднын хөрөнгө оруулагчдыг зөв ашиглавал миний монголд хичнээн хэрэгтэй вэ. Гэвч тамын тогооны монголчууд хэзээ ч ингэж чадахгүй. Өөрт унах ашгаа л боддог.
2015-04-24
muu bna:
za er ni bol muu medee bna shuu, bid nuhurluj yabsan bolohoos busdiig horloj yabsan tuuh ugui. bichsen jamuuh
2015-04-24
Зочин:
Gadniihan zailbal sain l biz. Hurungu oruulalt nereer uls ornoo tonuulj baigaagaa Mongolchuud medehgui um
2015-04-24
иргэн:
Манайх хариугаа авсан байна шүү дээ Хаа хаа
2015-04-24
зочин:
Гайтай шуналтай канад энд чадраад байхдаа яадаг монш бэ энэ нутагийн алт эрэнэст их шунаж болохгүйг гадныхан ухаарвал нэг талдаа зөв юм нөгөө талдаа эх иорны минь нэр хүндэд гай чирж явлаа шуналта монш
2015-04-24
Zochin:
Yamar lai be, bas l bidniig evguigeer harah bolno doo, ter zadlan shinjilgeeg ny nom esoor ny unen zev gargaasai bilee
2015-04-24
Olon Ulsin Tawtsan:
Gadnii nuluugui baisan ch Mongoltoi hamtarsan humuus amid yawah batalgaagui gesen oilgoltiig gadniihand uguh bas neg neentig.Yooy yamar hetsuu yum be.
2015-04-24