Тэйлор найз залуугүй
2015-04-24

Дуучин Тэйлор Свифт Британийн “Glamour” сэтгүүлийн нүүр хуудсыг чимж, ярилцлага өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэйлорын өнгөрсөн оны сүүлээр худалдаанд гаргасан “1989” гэх цомог нь өнөөдрийг байдлаар 50 сая гаруй хувь борлогдож, хамгийн их борлуулагдсан 10 цомгийн нэгээр шалгараад байна. Мөн тэрбээр өнгөрсөн сард хөлөө 40 сая ам.доллароор даатгуулснаас гадна “DJ” Калвин Харрис гэгчтэй болздог хэмээн хэвлэлүүд мэдээлж байгаа.

 

“Glamour” сэтгүүлийн сурвалжлагч дуучнаас “Таны уран бүтээл болон хувийн амьдрал чинь дэлгэсэн ном шиг байдаг. Сүүлийн үед таныг Калвин Харристэй болзож байгаа гэх юм” гэж асуухад тэрбээр “Би маш завгүй байна. Тун удахгүй “1989” нэртэй аялан тоглолтоо эхлүүлэх гээд бэлтгэл ажлаа эхлүүлсэн. Тиймээс найз залуу болон болзоонд цаг гаргах боломжгүй байна. Харрис бид хоёр зүгээр л найзууд. Бид сайн найзууд” гэж хариулжээ. “Яагаад хөлөө 40 саяар даатгуулсан юм бэ. Нэр хүндээ өсгөх гэсэн арга уу” гэж сурвалжлагч асуухад Тэйлор “Үгүй дээ. Зүгээр л амьдралаа сонирхолтой байлгахыг хүссэн. Би хөлөндөө хайртай” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин