Эмэгтэй гишүүд ”улбар шар”-аар жигдэрчээ
2015-04-24

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. УИХ-ын дарга З.Энхболд хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулан батлав. Үүний дараагаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг "НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн жил бүрийн дөрөвдүгээр сарын 25-ныг "Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэх" өдөр болгон зарлаж, улбар шар зангиа зүүж, эсэргүүцлээ илэрхийлдэг.  Өнөөдөр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийг хэлэлцэнэ. Тиймээс бүгдээрээ гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэж байгаагаа илэрхийлж, улбар шар зангиа зүүж жигдэрье" гэсэн горимын санал гаргав.

 

УИХ-ын эмэгтэй гишүүд улаан пиджак өмсөж, улбар шар алчуур хүзүүндээ зүүсэн байлаа. Мөн гишүүдийн ширээн дээр ч уг алчуурыг тавьжээ.

 

Үүний дараагаар гишүүдИрээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Уг хуулийн төслийг өчигдрийн хуралдаан хэлэлцэж эхэлсэн юм. Тиймээс өнөөдөр хэлэлцэхийг дэмжихээр санал хураалт явуулав. Гишүүдийн олонх нь уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. Дараагаар нь  Нэрийн дансны тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Сар:
Хэлбэрдэх юм даа хийх юмгуй тууний оронд Т Т н ноцтой гээд байгаа заалтуудад анхаарах хандуулбал арай унэн терхтэй ойртоно
2015-04-24
Шамбийжавт зориулав:
Худлаа хэлбэр, дүр эсгээд. хүүхдүүдийг эмээр хордуулж хүчирхийлэл үйлддэгээ санаарай
2015-04-24
kkkkkk:
kkkkkkkkkkkkkk
2015-04-24