Төрийн байгууллагын их хэмжээний авлигын сүлжээг “БИ ЖИ БИ ЖИ” ХХК илчилж байна
2015-04-24

Нийслэлийн хэмжээнд хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын ажил ямархуу тvвшинд явагдаж байгааг уржигдар орой болсон Баянгол дvvргийн нутаг дэвсгэрт орших гуравдугаар хорооллын “Ачлал” их дэлгvvрийн чанх ард байрлах 12 давхар XVI байр гэрчилж байна . Хамгийн гол нь энэхvv байрыг нурах аюулд оруулсан “Би Жи Би Жи” ХХК-нь Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрынхантай /НЕТГ/ vгсэн хуйвалдаж газрын зориулалтыг нь өөрчилж барилгын ажлыг эхлvvлсэн нь олон бичиг баримтаар тогтоогдож эхэллээ. Тухайлбал, НЕТГ-ын орлогч дарга Ш.Уртнасан өнгөрсөн оны есдvгээр сарын 17-ны өдөр Баянгол дvvргийн Засаг даргын орлогч Г.Энхболдод 7/2776 дугаартай албан бичгийг илгээж байсан байна. Уг албан бичигт дурьдас­наар “Баянгол дvvргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр орон сууцны 22 дугаар байрны ба руун талд vйлчилгээтэй орон сууцны зориулалтаар “Би Жи Би Жи” ХХК-ийн эзэмшиж буй газарт манай байгууллагаас “Барилгын ажлыг эхлvvлэх, vргэлжлvvлэх зөвшөөрөл” олгоогvй ба танай албан бичигт дурьдагдсан 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 29/2014 дугаартай зөвшөөрөл нь Сvхбаатар дvvргийн 11 дvгээр хороонд баригдах “Эн Эн Жи Юу” ХХК-ийн барилгын зөвшөөрөл байна” гэсэн байна.

 

Э.БАТ-VVЛ ТУС КОМПАНИД 3000 М2 ГАЗРЫГ ГАРАЖ VЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОРИУЛАЛТААР ОЛГОЖ БАЙСАН

 

Бас нэгэн баримт гэвэл дээрх компани анх 2011 онд тус газарт орон сууцны барилга барих зөвшөөрөл авч хугацааг нь дуусангуут 2014 онд хотын дарга Э.Бат-Vvлээр сунгуулж байсан байна. Тодруулбал нийслэлийн Засаг даргын 2014 оны хоёрдугаар сарын 24-ны өдрийн А/115 дугаар захирамжаар газар өмчлөх эрхийн 000305146 тоот гэрчилгээг сунгаж 2014 оны долоодугаар сарын 22-ны өдөр 29/2014 дугаартай барилгын ажлыг эхлvvлэх, vргэлжлvvлэх зөвшөөрлийг 2014 оны долоодугаар сарын 22-ны өдрийн 2015 оны долоодугаар сарын 22-ны өдрийг хvртэл нэг жилийн хугацаатайгаар БХБЯ-ны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Цэдэндамба гэх хvн гарын vсэг зуран баталгаажуулсан байдаг байна. Тэгвэл БХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбvрэн өнгөрсөн

 

гуравдугаар сарын 10-ны өдөр 3/706 дугаартай албан бичгийг МХЕГ-т илгээж байсан байна. Эл бичигт “Нийслэлийн Баянгол дvvргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Би Жи Би Жи” ХХК-ийн захиалгаар баригдах vйлчилгээтэй орон сууцны барилгад манай яамнаас 2014 онд барилгын ажлыг эхлvvлэх 29/2014 тоот зөвшөөрлийг олгожээ” гэсэн байгаа юм. Эндээс харахад төрийн байгууллагууд хоорондоо ямар ч уялдаа холбоогvй ажиллаж хаана, хэнд ямар зөвшөөрөл өгсөн ч тодорхой биш гэдэг нь дээрх албан бичгvvдээс харагдаж буй юм.

 

ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН ЭТГЭЭДVVДИЙГ ШАЛГУУЛНА

 

Тvvнчлэн өнгөрсөн оны аравдугаар сард 16 дугаар байрны оршин суугчид НМХГ-т гомдол гаргасны дагуу Улсын байцаагч нар газар дээр нь очиж хяналт шалгалт хийхдээ одоо болж буй vйл явдлыг засаж залруулахыг шаардаж байжээ. Өөрөөр хэлбэл, тус газраас “16 дугаар байрны зvvн талын далангийн дагуу хамгаалалт хийлгvй газар шорооны ажил хийснээс нягтруулсан шороо их хэмжээгээр нурж хөндий vvссэн, зам, талбайн хавтан хөдөлгөөнд орж нурах аюултай болсныг шалгалтаар тогтоосон байна”. Тvvнчлэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2014 оны есдvгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт /НЕТГ/ зөрчил арилгуулах тухай улсын байцаагчийн албан шаардлага ч хvр­гvvлсэн байна. Ямартай ч дээр дурьд­санчлан хотын даргын А/115 тоот газар өмчлөх эрхийн захирамжаар тус компанид 3000 м2 газрыг гараж vйлчилгээний зориулалтаар олгож байжээ.

 

Гэтэл НЕТГ өнгөрсөн сарын 19-ны өдөр БГД/337 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар vйлчилгээ бvхий 18 давхар орон сууцны барилга болгож газрын зориулалтыг нь өөрчлөн баталжээ. Өөрөөр хэлбэл, НЕТГ-ын орлогч дарга өнгөрсөн оны есдvгээр сарын 17-ны өдөр БГД-ийн Засаг даргын орлогч Г.Энхболд руу 7/2776 дугаартай албан тоот илгээхдээ “манай байгууллагаас барилга эхлvvлэх, vргэлжлvvлэх зөвшөөрөл олгоогvй” гэж мэдэгдсэн хэрнээ яагаад энэхvv газрын зориулалтыг өөрчилж батлав аа гэдэг нь хачирхалтай. Угтаа бол тус газрынхан “Хот байгуулалтын тухай хуулийн 24 дvгээр зvйлийн 24.1.3 дахь /олгосон газарт зориулалтын бус барилга, байгууламж барих, хvн амын амьдрах орчны чанарт сөрөг нөлөө бvхий vйл ажиллагаа явуулах/ гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэсэн vг. Харин тэднийг энэхvv бусармаг ажиллагаагаа зогсоо гэдэг албан шаардлагыг НМХГ-ын улсын байцаагч өнгөрсөн оны есдvгээр сард, өнгөрсөн гуравдугаар сарын 23-ны өдөр НЕТГ-т тус тус хvргvvлсэн ч тусыг эс олж өнөөдрийн нөхцөл байдал vvсээд байна гэсэн vг.

 

Уг нь мэргэжлийн хяналтынхан болзошгvй аюулаас урьдчилан сэргийлж тодорхой арга хэмжээнvvдийг авсан боловч том толгойтой төрийн байгууллагуудын өмнө ийнхvv хvчин мөхөстсөн байна. Товчхондоо бол мэргэжлийн хяналтынхан НЕТГ-ыг архитектур төлөвлөлтийн даалгавраа цуцалж, газрыг зориулалтын дагуу төлөвлөлт хийхийг шаардсан гэсэн vг юм. Энэ асуудлаар Баянгол дvvргийн Засаг дарга Г.Оросоо “Зөвшөөрөл олгосон болон, барилгын суурь ухаж, зэргэлдээх байрны олон арван оршин суугчдыг тvгшvvрт байдалд оруулсан буруутай этгээдvvдийг шалгуулж, эрvv vvсгэх болно” гэдгээ мэдэгдсэн. Ямартай ч өнөөдөр маш олон хvн төрийн байгууллагын авлига хээл хахуулийн сvлжээнд орсон “Би Жи Би Жи” ХХК-ийн хууль бус vйлдлээс болж орох оронгvй айл хэсvvчлэх, зарим нэг нь зочид буудалд хоног өнгөрөөх нь тодорхой боллоо.

 

Хэрвээ тус компанид БХБЯ-наас 18 давхар барилга эхлvvлэх зөвшөөрөл өгөөгvй байсан бол НЕТГ-ынхан газрын зориулалтыг нь өөрчлөөгvй бол өнөөдрийн энэ аймшигтай аюул нvvрлэхгvй байх байсан болов уу. Хаа сайгvй хариуцлагын тогтолцоо алга болсныг энэ vйл явдал тодоор гэрчиллээ. Эцэст нь хэлэхэд төрийн байгууллагын их хэмжээний авлигын сvлжээг “Би Жи Би Жи” ХХК илчлэх шиг боллоо.

 

Эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Төрөөс төрсөн газрын наймаачин тэрбумтан улсын баатар Бат-Үүл ажлаа өг. Ял аваагүй дээрээ зайл.
2015-04-25
Зочин:
Үхсэнийх нь улсын баатар байхав дээ авилгалын баатар байсан байна хүүтэйгээ нийлээд улсын нийслэлийг цуслаад дуусч байна.
2015-04-25
даваа:
барилгын компани нь мөнгөгйү гэнээ улсаас гаргачаад дараань улс аван гэнээ юу вэ 16 давхар байр барих компани мөнгөгйү гэж юу вэ хэдэн тербум мөнгөөр барилг барьдаг гээв здээ оршин суугчдад бйар авч өгөх нь түмэн зөв
2015-04-25
Zochin:
Zuvshuurul olgoson nohduudtei hariutslaga tootsoh heregtei
2015-04-24
haha:
Ene Bat-Uul terguutei zuvshuurul ugsun garuudiig shorond hii. Uls turuus neg mur zail. Ta nar amsh ih gai tarij bna daa. Boldog bol ene buzruudiig bugdiig ni hanaruu haruulah yumsan. Burhan gisgeene dee ta nariig
2015-04-24
иргэн:
Хэрэв ийм асуудал дэлхийн Монголоос өөр ямар нэгэн улсад гарсан бол хотын мэр нь аль хэдийд огцорсон Монголын ардчлал хуурамч ардчлал учраас тийм юм байхгүй нь ойлгомжтой
2015-04-24
Зочин:
БГД-ын 15-р хороо 31-р байрны хойд талд барьсан барилга нь хууль бас л хууль зөрчиж барьсан. Үүнд эрхэм Бат-Үүл та буруутай. Энд бас эрх мэдэлтэнүүд авилга авч асуудлыг шийдсэн нь тодорхой. 31-р байрны оршин суугчид шатны байгууллагад хандсан боловч нохой хуцсан дайтай л асуудалд хойрго хандсан. Энэ барилгаас болж зогсоол талбай зэрэг зүйлээс болж хамаг төлөвлөлт алдагдсан. Энд баригдсан барилга нь хогоо ч цэвэрлэдэггүй 2 тийшээгээ гарцтай тухайн байрны ногоон байгууламж дээр барьсан зэрэг маш олон зөрчилтэй. Монголд төр гэж алга. Ардчилагчид гэж ийм хүмүүс байсанд үнэхээр харамсаж байна. Иргэдээс сонгогдсон юм бол эрхэм ард түмний төлөөл болсон нөхөд минь Бат-Үүлээ, Оросоо үүнийг анхааралдаа авч алдаагаа залруулна уу.
2015-04-24
Зочин:
Ugur tolgoitoi salga ubgun yu gej garch irj blaa AH-iin xogiin shaaruudad ichix bulchirxai daanch alga daa
2015-04-24
ard:
Ardchilsan namiin ul buteh nohduud unendee hereg alga
2015-04-24
999:
ene tomchuudiin luivar yavj yavj jiriin gazar ukhsan ekskovatoriin joloochiin buruu bolood taarna daa...ter jolooch l baishintai tulgaad ucksan bna gekh bkhdaa...ichdeggui zavaan luivarchinguudiin khariutslagiig ni zaaval khuleelgekh heregtei...
2015-04-24
Зочин:
Цагаан толгойтой салга өвгөнийг бариад хорь.
2015-04-24
Олхонууд:
Яг наадахтай чинь адилхан ТЗ ын дарга Пүрэвбаатарын 18 двхар барилгын ажлыг шалгуульяа. Анх граж, хүүхдийн тоглоомын газрын зориулалтаар газар эзэмшсэн. Бат үүл даргаа та маш сайн мэдэж байгаа.
2015-04-24
shunal munhag 2-t hemjee hyzgaar baihgui ajee:
Shunal munhag 2-t hemjee hyazgaar baidaggui hemeen merged unen aildsan bainaa.
2015-04-24
Иргэн:
Бат-үүл бүхнийг хянана гэж юу байх вэ Ямар соц нийгэм биш. Хувийн хэвшлийнхнийг юм бүрт буруутгадаг нийтлэг алдаа байна Баялаг бүтээгчид татвар төлөгчид ажил олгогчид шүү дээ Харин зориулалтыг нь өөрчилсөн нөхдүүдэд хариуцлагаа хүлээлгэх нь зөв
2015-04-24
UUL-d:
NETGazriihaa humuusiig soli
2015-04-24
zochin:
Iim ih hohirol uchruulch.d bhad ter zahiral sanaatai amitan.g bariad horih heregtei shuu dee. Zunduu ail urhiig oron gergui bolgoj bna shuu dee mash ih huuli durem zorchij bna shuu dee
2015-04-24
иргэн:
Шалгалтыг Бат-Үүлээс эхлэх нь зүйтэй
2015-04-24
зочин:
Батүүл зүгээр нэг газрын захирамж гаргаж өгөөгүй байх аа, нйислэл болохоо байлаа яана аа,
2015-04-24
Зочин:
Энэ БАТ ҮҮЛ ТҮҮНИЙ ЦЭРГҮҮД АВИЛГАЧ ИДЭГДЭЭД ДУУССАН ШДЭЭ
2015-04-24
Зочин:
batuul zonog odoo hangalttai idej uulaa zail
2015-04-24
Зочин:
Хотын захиргаа, дампуу цагаан толгойтой буриадыг зайлуулах хэрэгтэй.
2015-04-24
зочин:
авилга байсан болоод л ингэтлээ давраа биз энэ компани. зах зээлийн үнээр тооцоод айл бүрийн хохирлыг барагдуулах хэрэгтэй!
2015-04-24
даваа:
барилгын компани нь мөнгөгйү гэнээ улсаас гаргачаад дараань улс аван гэнээ юу вэ 16 давхар байр барих компани мөнгөгйү гэж юу вэ хэдэн тербум мөнгөөр барилг барьдаг гээв здээ оршин суугчдад бйар авч өгөх нь түмэн зөв
999:
ene tomchuudiin luivar yavj yavj jiriin gazar ukhsan ekskovatoriin joloochiin buruu bolood taarna daa...ter jolooch l baishintai tulgaad ucksan bna gekh bkhdaa...ichdeggui zavaan luivarchinguudiin khariutslagiig ni zaaval khuleelgekh heregtei...