Я.Батсуурийг батлан даалтад гаргана
2015-04-24

“Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компанийн захирлаар ажиллаж байсан Я.Батсуурийг АТГ-аас баривчлан саатуулсан. Тэрээр энэ долоо хоногт намын нөхөддөө хандан ил захидал бичиж батлан даалтад гарч шалгуулахыг  АТГ болон бүх шатны прокурор, шүүхэд хандаж өмнө нь хүсэлт тавьсан тухайгаа дурдсан байсан.

 

Мөн тэрээр НҮБ-д хандана гэдгээ ч мэдэгдээд байгаа юм. Тэгвэл Я.Батсуурийн эрүүл мэндийн шалтгааныг  харгалзаж, АТГ батлан даалтад гаргахаар болсон гэнэ. Хэргийг эргэн сануулахад Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн, “Эрдэнэс Тавантолгой” ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнтэй холбоотой гэх “Говь Повер” компанийн асуудлаар Я.Батсуурийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хориод байсан юм.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Shuud.mn
Сонин хачин
zochin:
za eruul mend n yasan be? shorond orohooroo ovchtei bolchih yum ene darga nar.
2015-04-24