Монголын анхны эмэгтэй хөөмэйч тоглолтоо хийнэ
2015-04-24

“Үлэмжийн чанар” дууг хөөмэйлж олонд танигдсан монголын анхны эмэгтэй хөөмэйч Чимэдцэрэнгийн Баяржаргалын энэ сарын 25-нд буюу маргааш  “Цаст хайрханы цуурай” уран бүтээлийн тоглолтоо хийнэ.

 

Тоглолтын үеэр эмэгтэй хүнээс гарч буй өвөрмөц дуу хоолойг хөөмэйн түрлэгээр  илэрхийлж та бүхэндээ толилуулах аж. 

 

Тоглолтод Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын Монгол төрийн их найрал, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид, Монгол костюмс төвийн загвар өмсөгчид, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин Ч.Будрагчаа, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын морин хуурч н.Өлзийбаяр, СГЗ.Ж.Бямбаа оролцох юм байна.

 

Дашрамд дуулгахад, Чимэдцэрэнгийн Баяржаргал нь монгол хөөмэйн “Хүн хөгжим” сангийн тэргүүн бөгөөд монголын анхны мэргэжлийн  цөөхөн эмэгтэй хөөмэйчийн нэг гэсэн шүү.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин