Купер, Ирина нар болзжээ
2015-04-24

Холливуудын нэрт жүжигчин Брэдли Купер болон Оросын супермодель Ирина Шейк нар болзож эхэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд Нью Йорк хотноо зохион байгуулагдсан “TIME” сэтгүүлийн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсныхоо дараа оройн хоолонд хамтдаа орсон тухай гэрчүүд мэдээлж байна.

 

Купер туслахаараа дамжуулан Иринатай уулзах санал тавьсан гэж “TMZ” сайт мэдээлжээ. Гэхдээ Иринагийн агент дээрх мэдээллийг үгүйсгэж “Тэд шинэ киноны асуудлаар ярилцсан. Купер өөрийн найруулсан киноныхоо гол дүрд Иринаг тоглуулах хүсэлтэй байгаа. Болзоо бус зөвхөн ажил хэргийн уулзалт” гэж мэдэгджээ.  

 

Жүжигчин эр энэ сарын эхээр Британийн загвар өмсөгч Суки Уатерхоусегээс салсан билээ. Тэд 2010 оноос эхлэн үерхэх болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин