Говьсүмбэрийн нөхөн сонгуульд МАН ялжээ
2015-04-24

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын нөхөн сонгуулийн дүн гарчээ. Нийт дөрвөн тойрогт нөхөн сонгууль явуулснаас МАН бүгдэд нь илт давуу ялалт байгуулсан байна.

 

2012 оны аймгийн ИТХ-ын сонгуулиар Говьсүмбэр аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон дөрвөн хүнийг Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх шүүхийн шийдвэрээр эргүүлэн татсан бөгөөд тэдний оронд АН-ын зүгээс жагсаалтаар дөрвөн хүнийг ИТХ-д оруулаад байсныг Улсын Дээд шүүхээс хууль бус хэмээн үзэж нөхөн сонгууль явуулахыг даалгасан байна. Үүнээс хойш хоёр жил орчмын хугацаанд МАН болон орон нутгийн иргэдийн зүгээс дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардсаны дагуу энэ сарын 22-ны өдөр Сүмбэр сумын 1, 2, 3, 6-р багт нөхөн сонгууль болжээ. Нийт 3435 хүн 12 нэр дэвшигчид санал өгсөнөөс МАН-аас нэр дэвшсэн Д.Батцэцэг 59,7 хувь, Д.Гансүх 56 хувь, Г.Батзам 64 хувь, Б.Аюушжав 64 хувийн саналаар ялалт байгуулсан байна. 

 

2012 оны аймгийн ИТХ-ын сонгуулиар дээрх дөрвөн тойргын гуравт нь МАН ялалт байгуулж байсан байна. Харин өчигдөр болсон нөхөн сонгуулиар бүх тойрогт МАН ялж сонгогчдын саналыг дахин баталгаажууллаа.

Shuud.mn
Сонин хачин
Govisumber
2019-11-23
иргэн:
Санал тоолох үеэр цахилгаан тасарсан гэсэн үү.
2015-04-25
зочин:
Одоо сонгуульд АН гарахгүй ш дээ, ард мэддэг болсоон
2015-04-24
Зочин:
Малнууд
2015-04-24
Govisumber
Зочин:
Малнууд
2015-04-24