Дизель “Галзуу хурд 8”-д тоглохгүй
2015-04-24

Холливуудын нэрт жүжигчин Вин Дизель 2017 онд нээлтээ хийх төлөвлөгөөтэй байгаа “Галзуу хурд” киноны шинэ ангид тоглохгүй гэдгээ тухай “TMZ” сайт мэдээллээ. Тэрбээр хоёр ч киноны зураг авалттай байгаа бөгөөд “Нэгэн хэвийн дүр бүтээхийг хүсэхгүй байна” гэж хэлсэн байна.

 

“Галзуу хурд 7” кино өнөөдрийн байдлаар нэг тэрбум ам.долларын ашиг олж, Их Британи, Америк, Канад, Латин Америкийн кино чартуудыг тэргүүлж эхэлжээ. Дараагийн ангид гол дүрийн жүжигчдийн 80 хувь нь өөрчлөгдөх болно гэдгийг “Warner Bros” компанийн хэвлэлийн албанаас мэдээллээ. Шинэ ангид жүжигчин Эва Мендес тоглох нь тодорхой болоод байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин