Балбад 1800 хүн амиа алджээ
2015-04-26

Балба улсад өчигдөр 17.00 цагийн үед хүчтэй газар хөдлөлт болж, 1800 хүн амиа алдсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Катманду, Похара хотод 7.8 магнитудын газар хөдлөлт болж, ихэнх барилга байгууламж нурсан тухай тус улсын Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас уламжлав.  

 

Газар хөдлөлтийн улмаас 1812 хүн амиа алдаж, 4719 хүн гэмтжээ. Балба улсын Ерөнхийлөгч газар хөдлөлтийн дараа орон даяар онц байдал зарлаж, НҮБ, “Улаан Загалмай” нийгэмлэгээс тусламж хүсчээ. Тэрбээр амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, Засгийн газрын дээр байрлах төрийн далбааг хагас бөхийлгөжээ.

 

Тус улсад 1987 онд 6.9 болон 1999 онд 7.2 магнитудын газар хөдлөлт болж, 120 хүн амиа алдаж байжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин