Хувьцаа эзэмшигчдийн асуудлаар мэдээлнэ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан маргааш Төрийн ордны Г танхимд хэвлэлийн хурал хийхээр болжээ. Хэвлэлийн хурлаар хувьцаа эзэмшигчдийн асуудлыг хөндөх бололтой. Тэрбээр Хувьцаа эзэмшигчдийн үндэсний ассоциацитай хамтран мэдээлэл хийх гэнэ.
Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Засгийн газар өнгөрсөн пүрэв гаригт УИХ-д өргөн барьсан. Уг гэрээний төсөл ирэх долоо хоногоос УИХ-аар хэлэлцэгдэнэ. УИХ-аас Тавантолгой хувьцаа эзэмшигчдийн тоог тодорхой болгохыг үүрэгдсэний дагуу хувьцаа эзэмшигчдийг дахин бүртгэх ажил явагдаж байгаа билээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ