“Балетын үдэш” концерт өндөрлөлөө

УДБЭТ-т “Балетын үдэш” гала концертыг амжилттай тавилаа.
Уг концертыг анхны балетчдын нэг бөгөөд эдүгээ гоцлол балетчинаас эхлэн дасгалжуулагч багш хүртэл 53 жил ажиллаж байгаа О.Ганбаатар багшийн Сонгодог урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, түүний “Хөдөлмөрийн алдар”-ыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд тоглосон юм.
Тоглолтонд Симфони найрал хөгжим, УДБЭТ-ын ерөнхий удирдаач УГЗ Н.Туулайхүү, УГЗ Ж.Бүрэнбэх, УГЗ Ц.Мөнхболд болон бусад уран бүтээлчид оролцлоо.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ