Газар хөдлөлтөөр 2500 хүн амиа алджээ
2015-04-27

Аялал жуучлалаас нэн хамааралтай, эдийн засгийн хувьд тогтворгүй, иргэдийн 50-аас дээш хувь нь ядуу Балба улсад энэ амралтын өдөр 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж, ойролцоогоор 2500 гаруй хүн амиа алдаж, 23 мянган хүн гэмтсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Газар хөдлөлт нийслэл Катманду болон Похаро хотноо болсон юм. Нийслэл Катманду хотын барилга, байгууламжийн 90 хувь нь газар хөдлөлтөөр сүйдсэн бөгөөд түүхийн дурсгалт 150 гаруй байгууламж нурж, дахин ашиглах боломжгүй болжээ.

 

Нурсан барилга дотор жуулчдын анхаарлыг татдаг Дхарахара цамхаг багтжээ. Энэхүү цамхагийг үзэхээр жилд 20 мянга гаруй жуулчин ирдэг бөгөөд 1000 гаруй жилийн настай юм. Мөн Катманду Дурбар цогцолбор бүхэлдээ нурсан байна.

 

Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд болон олон улс Балбад хүмүүнлэгийн тусламж илгээж байна. Амиа алдсан иргэд болон гэмтсэн хүмүүсийн тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор Катманду хотын улсын, хувийн эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж, дахин өвчтөн нэмж авахаа зогсоожээ. Улсын нэгдүгээр эмнэлэг хоёр өвчтөнг нэг оронд хэвтүүлэхээс гадна цэцэрлэгт хүрээлэн болон машины зогсоолдоо хүртэл өвчтөн хүлээж байгаа гэдгийг “CNN” агентлаг мэдээллээ. Эм, тарианы хангамж дууссан учир тус улсын Эрүүл мэндийн яам Хятадаас өндөр үнээр эм худалдан авч байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин