АНУ-ын 16 иргэн сураггүй байна
2015-04-27

Балба улсад болсон газар хөдлөлтийн дараа АНУ-ын 16 сураггүй алга болсон тухай тус улсын Засгийн газраас мэдээллээ. Сураггүй байгаа иргэдийн ихэнх нь уулчид бөгөөд тэдний таван нь Эверестийн оргилд хүрэхээр замдаа гарсан байжээ. Гэнэтийн газар хөдлөлтөөр 20 уулчин цасан нурангид даруулан амиа алдсан гэдгийг Балбын Онцгой байдлын яамнаас мэдээлсэн. Өнөөдрийг хүртэл 80 гаруй уулчинг хайж байна.

 

АНУ-ын удирдлагууд Балбад нэг сая ам.долларын буцалтгүй тусламж илгээж, мөн сураггүй байгаа иргэдээ олох зорилгоор 100 аврагчаа гамшигийн бүс рүү явуулсан тухай “CNN” агентлаг мэдээлэв. Тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Эхний ээлжинд Балба улсад жуулчлалаар ирээд, газар хөдлөлтийн дараа сураггүй болсон иргэдээ хайх хэрэгтэй байна. Гамшгийн бүсэд ойролцоогоор 20 гаруй АНУ-ын иргэн байсан” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин