Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл эхэллээ
2015-04-27

Нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-ийн 2015-2016 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангийн элсэлтийг өнөөдрөөс бүртгэж эхлэж байна.

 

Энэ хичээлийн жилд 12 дугаар ангийг 5963 суралцагч, есдүгээр ангийг 20114 суралцагч төгсөхөөр байна.

 

2015-2016 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх 6 настай 27614 хүүхэд, 10 дугаар ангид 16091 суралцагч элсэх судалгаа гарчээ.

 

Сургуулиудад 380 орчим бүлэг нэмэгдэхээр байна. Иймд сургуулиудын элсэлтийг хамран сургах тойргийг баримтлан чанартай зохион байгуулах шаардлага гарч байгаа юм.

 

Нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн элслэлтийг 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс тавдугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулна.

 

 

Хамран сургах тойргийг шинэчлэн тогтоосон 2015 оны дөрөвдүгээр сарын 23-ны А/32 дугаартай тушаалыг Нийслэлийн боловсролын газрын www.edub.edu.mn сайтад байршуулсан. Элсэлтийг эцэг эх, асран хамгаалагч нарт хүндрэл чирэгдэлгүй, ил тод, нээлттэй зохион байгуулж, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг тухай бүр шуурхай шийдвэрлэж ажиллах юм.

 

Элсэгчдийн нэгдсэн мэдээг 2015 оны тавдугаар сарын 30-ны дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлах аж.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин