”Залуу нас” сонин худалдаанд гарлаа
2015-04-27

Төрийн шагналт яруу найрагч Ринчиний Чойномын өвийг хамгаалах “ӨД” сангийн дэргэдэх “ТАМГА” уран бүтээлийн нэгдлээс санаачлан утга зохиолд шимтэн дурлагч, эхлэн бичигч, хэн бүхэнд нээлттэй Р.Чойномын нэрэмжит “ЗАЛУУ НАС” утга зохиолын дугуйланг долоо хоног бүрийн баасан гаригт хичээллүүлж байхаар болжээ. 

 

Мөн Р.Чойномын “ӨД” сангаас залуу уран бүтээлчдийнхээ зохиол бүтээлийг олон нийтэд сурталчлах, утга зохиолын шинэ содон мэдээ мэдээллээр хангаж байхуйц долоо хоног тутмын “ЗАЛУУ НАС” сонинг гаргаж эхэллээ.

 

“ЗАЛУУ НАС” утга зохиолын сонин нь залуу уран бүтээлчдийн үзэл бодол, авьяас билгийг нээх ЧӨЛӨӨТ ИНДЭР юм.

 

Тиймээс “ЗАЛУУ НАС” сонинтой “ЗАЛУУ НАС” утга зохиолын дугуйлан Р.Чойномын цагаадсан өдөр буюу энэ оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Монголын хүүхдийн номын өргөөнөө албан ёсоор нээлтээ хийлээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин