Үүлэнд нөлөөлж бороо орууллаа
2015-04-27

Хур бороо орохгүй хуурайшилт ихтэй байгаа улмаас энэ сарын 25-26-д шилжих шөнө Хөвсгөл аймагт үүл буудаж буюу үүлэнд нөлөөлж бороо оруулжээ.

 

Бороо оруулах саналыг Хөвсгөл аймгийн Засаг дарга иргэдийнхээ хүсэлтээр аймгийн Ус, цаг уурын орчны шинжилгээний төвд тавьсаны үндсэн дээр ийнхүү үүлэнд нөлөөлсөн байна.

 

Энэ талаар тус аймгийн УЦУОШТ-ийн дарга Ц.Адьяасүрэнгээс тодруулахад "Үүлэнд нөлөөлсний улмаас аймагтаа бороо оруулж чадлаа. Энэ хавартаа дахин үүлэнд нөлөөлж, дахин бороо оруулах төлөвлөгөөтэй байгаа. Бэлтгэл ажил  бүрэн хангагдсан, пуужингийн болон түлшний нөөц хангалтай байгаа. Харин салхи ихтэй тул үүл бүрэлдэх нь тааруу байна" гэв.

 

Улсын хэмжээнд он гарсаар 17 аймгийн 75 сумын нутагт 130 гаруй удаагийн түймэр гарч бүртгэгдсэн байна.

 

Өнөөдрийн байдлаар Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Төв зэрэг гурван аймгийн есөн суманд 10 түймэр асч, Хэнтий, Дорнод, Төв аймгийн нутагт дөрвөн түймэр цурманд байна. 


Түймрийг унтраахаар Онцгой байдлын албаны 371 албан хаагч, аймгийн БОАЖГ-ын Ойн нэгж, сумын сум дундын ойн анги, орон нутгийн иргэн нийлсэн 2000 орчим иргэн  ажиллаж байна.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин